x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольц нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольц нар албан ёсны хэлэлцээ хийлээ.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын орнууд дахь анхны албан ёсны айлчлалаа Герман Улсаас эхлүүлсэн. Тус улсад хийсэн айлчлал болон  Холбооны Канцлер О.Шольцтой хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй боллоо гэж тэрбээр дүгнэж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Ерөнхийлөгчид бараалхаж, Холбооны Канцлертай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцлоо.  Мөн Олон улсын болон бүс нутгийн түвшинд үүсэж буй цар тахал, геополитикийн хурцадмал байдлын талаар санал солилцлоо. Монгол Улс Герман Улсыг Европ дахь манай итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үздэг бөгөөд улс төр, батлан хамгаалах,  нийгэм эдийн засаг, ногоон хөгжил, цахим засаглал зэрэг бүхий л салбарт харилцаагаа ахиулан нягт хамтран ажиллахаар ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Канцлер О.Шольц нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар талууд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Өмнийн говьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг Ерөнхий сайд хүсэв.   

Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Зэс боловсруулах үйлдвэр, Цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтлоо.

Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1,000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.

Улс хоорондын харилцаанд иргэд, аж ахуйн нэгж хоорондын харилцаа нэн чухал. Монгол Улс 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх мөн Монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр талууд тохиролцов.

Монгол Улс зам тээвэр, нийтийн тээврийн шинэчлэлийг евро стандартад хүргэх зорилтын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын Зорчигч, ачаа тээврийн албан ёсны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, Монгол Улсад гарын үсэг зурах, Цахим шилжилт, Тээврийн яамны сайдаар ахлуулсан хоёр талын хамтарсан ажлын хэсгийг Монгол Улсад ажиллуулахаар харилцан тохиролцов. Энэ хүрээнд нийтийн тээврийг евро стандартад шилжүүлэх асуудал яригдсан байна.  

Хүнсний аюулгүй байдал, хангамж, нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хувийн хэвшлийн үйлдвэрлэл, экспортод чиглэсэн бизнесийг дэмжих, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцээний үеэр ярилцжээ.

Энэ удаагийн албан ёсны айлчлал, Канцлертай хийсэн яриа хэлэлцээний үеэр яригдсан асуудлууд биеллээ олж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгөхдөө илэрхийллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 26 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 49 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 59 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 9 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top