x

УУЧЛААРАЙ ДЭЛХИЙ: Нэр хүндтэй хүмүүс хэрхэн хүлцэл өчдөг вэ?!

“Уучлаарай”-г зарим нь хэтэрхий бага, эсвэл хэтэрхий орой, бас багагүй хэсэг нь өрөвдүүлэх тактикаар гуйдаг. Зарим уучлалт гуйлт нь шуугиан дэгдээсэн зөрчлийн төлөө, зарим нь шүүлтийн гайхалтай алдаа эсвэл түүнээс ч дор байдаг.

Нэр хүндтэй алдаа хийчээд уулчлалт гуйхгүй байх нь байж болох бүхний ач холбогдлыг улам томруулдаг бас дордуулдаг. Мөн тэдний наминчлалын үгс тэдэнд тэр бүр туслахгүй.

Их Британийн экс Ерөнхий сайд Борис Жонсон 2021 оны нэгдүгээр сарын дундуур дэлхий даяар хөл хориотой байсан тавдугаар сард Даунинг Стритийн үдэшлэгт оролцсоноо удаан мэлзэж, тойрч бултаж, дуугүй гүлдийснийхээ дараа явж явж эцэст нь уучлалт гуйсан юм. Энэхүү уучлаарай гэж хэлэлт нь зүй ёсныхоо дагуу албан ёсоор дэлхийн бусад уучлалт гуйсан удирдагчдын урт жагсаалтанд нэгдсэн. Энэ уучлалт яваандаа даамжирсаар ноён Жонсоныг огцрох дарамт шахалт, шалтгаан болсныг бид мэднэ.

Ноён Жонсоны тийн гэмшсэн нь мэдээжийн хэрэг түүхэн дэх хамгийн туйлширсан гэм буруугийн нэг болох Ариун Ромын эзэн хаан IV Генри 1077 онд түүнийг хөөн зайлуулсан Пап лам VII Григорийгээс уучлал гуйхаар Альпийн нурууг гатлах аялалтай ойртсонгүй.

(Гурван жилийн дараа Ромын папыг Генри огцруулж байж)

Энэ скандалын шилийг даран алдан араас нь бас нэг скандал гарсан нь Финландын ерөнхий сайд Санна Марин гэртээ үдэшлэг зохиож, бүжиглэж байгаа бичлэг олон нийтэд тархсан явдал байв. Ойлгомжтой, хориннэгдүгээр зууны эмэгтэй залуу удирдагчийн хувьд энэ бичлэг олны дунд янз бүрийн яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ямартай ч Санна Марин тус үдэшлэгийн дараахан мансууруулах бодисын шинжилгээ өгч мөн олон нийтээс уучлалт хүссэн.

Ингэхдээ наминчлалын агуулга дотор “би ч гэсэн хүн шүү, залуу хүнийхээ хувьд бас хувь хүнийхээ хувьд цаашид ч олон үдэшлэгт оролцоно. Гэхдээ засгийн газрынхаа гишүүний төрх байдал, нэр нүүрээр олон нийтэд нөлөө үзүүлнэ гэдгийг үргэлж санаж явна” гэх агуулгатай үг хэлсэн. Дашрамд дурьдахад 80-аад оны төлөөлөл тэрээр үхэр жилтэй хилэнцийн орд.

Тэгвэл манай 80-аад оны төлөөлөл тахиа жилтэй, мэлхийн ордны ах хуваарьт нислэгийг өөрийн тухандаа тааруулж, хамт зорчигчиддоо мэдэгдэлгүйгээр “том толгойлсныхоо” төлөө хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хүлээх үлдээд байна. Жараад оны төлөөлөл Борис Жонсон ах Санна Марин хоёрт байгаа адил тал нь аль аль нь үдэшлэгээс үүдэлтэй асуудалд орооцолдов. Харин Санна Марин, Оюун-Эрдэнэ хоёрын төсөөтэй тал нь шинэ үеийн улс төрийн залуу залгамж халаа, нэр нүүр гэдгээрээ адилхан. Одоо Л.Оюун-Эрдэнээс хүлээж байгаа хүлээлт болвоос улс төрийн луухгар ах шигээ гүлдийж, бултаж, мэдээгүй хийгээгүй юм шиг царай гаргаж байхаараа Финландын эмэгтэй ерөнхий сайд шиг энэ нь алдаа, гэхдээ ингэх нь тухайн үед зөв байсан ч гэдэг юмуу муу нуулгүй сайн илчлээд хийсэн үйлдэлдээ олигтойхон хариу хэлээд өгөөсэй гэж хүсэж байна. 

О.Бадмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 53 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 55 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 12 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 45 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 47 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 48 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 49 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top