x

Ж.Чинбүрэн: Үнийн өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэх шаардлагатай

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг нэмэгдүүлэн батлах шаардлагатай” хэмээн чуулганы танхимд болон өөрийн албан ёсны цахим хаягаараа байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ухрах уу?, урагшлах уу? гэсэн гараан дээр ирээд байна. 2020 онд Засгийн газраас өргөн мэдүүлж, Улсын Их хурлаар баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэддээ ээлттэй хүндрэл чирэгдэлгүй, өвчнөөс болж ядууралд хүргэхгүй, нөгөө талаас эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд бидний олон жил хүсэн хүлээсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг, авсан цалин нь амьдралд хүрдэг байх тийм тогтолцооны эхлэлийг тавьсан.

Монголбанкны албан ёсны цахим сайтад байршсанаар 2021 онд инфляц 9-10 хувь, 2022 онд 15-16 хувь байна. Долларын ханш бодит байдал дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн, эмнэлгүүдийн худалдан авдаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бүгд инфляцаа дагаад өссөн байтал Засгийн газраас эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг 2022 оны төсөвтэй адил оруулж ирсэн.

Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сард баталсан 01 дугаартай тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний тарифын хэмжээг тооцож оруулж ирсэн нь инфляц, долларын өсөлт, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тарианы өсөлтийг тооцоогүй байгаад харамсаж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын 3.1.1-д зааснаар албан ёсны статистикаар жилийн инфляцын сүүлийн 2 жилийн нийлбэр 10 хувиас давсан, 3.1.3-д зааснаар мерик долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20-иос дээш хувиар өссөн тохиолдолд тусламж үйлчилгээний суурь тарифыг заавал шинэчилнэ гэж баталсан.

Гэтэл эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг тооцохдоо өөрөө өөрийнхөө баталсан тогтоолыг зөрчиж, тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг инфляц, долларын ханшийн өөрчлөлт, багаж хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэйгөө уялдуулан нэмэгдүүлж шинэчилж, эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг бодитой тооцож оруулж ирээгүйд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүний хувьд сэтгэл тун дундуур байна.

Энэ бүхний цаана хэн хохирох вэ? гэвэл хэдэн сараар эмнэлэгт үзүүлж буй иргэд хохирно. Яагаад гэвэл үзүүлэх тусламж үйлчилгээний зардал нь олгож буй зардалдаа хүрэхгүй болохоор эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дургүй болно, оочер дараалал бүр нэмэгдэн, эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүйд хүрнэ. Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж байхад авдаг цалин хөлс нь амьдралд хүрэхгүй байхаар манай салбарын олон хүн мэргэжлээ орхиж, өөр ажил төрөл хийж, зарим нь гадагшаа явж байгаа нь бодит үнэн.

Бид хөнгөлөлттэй эмийг хүндрэлгүй, иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалж, үнийг нь даасан шиг даадаг болгохоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Гэтэл хэрэгжүүлэхдээ хүндрэлтэй болгож байгаад харамсаж байна. Иргэдийн зүгээс ч хөнгөлөлттэй эмэнд маш их гомдолтой байна. Хөнгөлөлттэй эмийн үнэ маш их өссөн, авдаг тэтгэвэр тэтгэмж нь эмэндээ дуусдаг болсон. Хөнгөлөлттэй эмийг бичүүлэхэд төвөгтэй болсон гэж иргэд маань хэлж байна. Эрүүл мэндийн яам иргэдээ сонсож, батлагдсан хууль тогтоомжийг иргэддээ хүндрэл учруулахгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Иймээс инфляц, долларын ханшийн өсөлт, эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 0 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 43 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top