x

Ж.Батзандан: У.Хүрэлсүх ээ, хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой зурвас болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол оронд системийн эрс өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй болсон гэдгийг иргэд хаа хаанаа ойлгож хүлээж авч байна. Монгол улсаа өөрчлөх шинэ хувьсгал хийх шаардлагатай байна. Гурван жилийн өмнө 2019 онд Д.Сүхбаатарын талбайд цугласан 50 мянган иргэн юу хүсэж байсныг бид мартах ёсгүй. Өнөөдөр бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд ордон дотор дулаахан оффист тухлан сууж байгаа. Харин миний хувьд Шинэ хувьсгал хөдөлгөөнийхөө байранд сууж байна. 

МАНАН мафи алга болснуу гэдгийг У.Хүрэлсүх, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар болон надаас асуух цаг болсон байна. Гэвч МАНАН мафи арилсангүй, устсангүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шүүхээр цагаадаж байна.

Х.Баттулга, У.Хүрэлсүх ерөнхийлөгч бидний таван гишүүнтэй хамтарч Миеэгийн бүлэглэлийг засаг төрөөс холдуулаад, ард түмнийг өмч хөрөнгийг хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцно гээд шударга ёсыг тогтооно гэж тэмцэж байсан цаг саяхан. Гэтэл хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна.

Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шорон хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон. Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Ялангуяа том дарга нар, булчинтай хүмүүсээс айж байгаа. Гэхдээ тэр том дарга нарт ард түмэн юу хүсэж буйг өдөр бүр сануулахын тулд Шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулж байна.

100 мянга компани үүд хаалгаа барилаа. 500 мянган иргэн ажилгүй болохын ирмэгт байна. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлига авсан хүмүүс шоронгоос гараад Сингапур руу зугтааж байна. Бид гурван жилийн өмнө ингэж амалсан юм уу" гэлээ. 

Мөн тэрээр "Монгол улс  сөрөг хүчингүй болоод их удаж байна. МАН атар онгон болсон байна. Иймээс бид сөрөг хүчний дуу хоолойг "Шинэ хувьсгал" хөдөлгөөнөөр босгож ирнэ" гэв. 

Тэрээр үргэлжлүүлэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ саатуулсан талаар "Өчигдөр намайг мэдээлэл хийсний дараа У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн зөвлөх, дотны найз, миний ах, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдаж байна гэж сонслоо. Тэр хоёр уй зайгүй найзууд. Энэ хоёр хүн ямар дотно ойр гэдгийг би мэднэ. Ж.Бат-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийг Монгол Улсын хэмжээнд 93.2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга.

Дүүтэй нь муудалцсан мөртлөө ахыг нь шоронд хорихоо болимоор байна. Хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил. Таныг ядарч явахад би олон удаа тусалсан.

Шударга ёсны төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсмээр байна. Дэд сайд найзыгаа шоронд явуулна уу, шонд өлгөнө үү тэр таны асуудал. Та хоёрын паянг би сайн мэднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 1 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 10 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 34 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 44 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 48 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top