x

Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг 2012 онд баталж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Тус хуульд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нийт гурван удаа өөрчлөлт орсон.

Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

Одоо мөрдөгдөж байгаа Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлэх бөгөөд татвар мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн сайдын тушаалаар эрх олгосон 1500 гаруй хувь хүнд бусад улс орны жишгээр татварын мэргэшсэн зөвлөх хуулийн тодорхой нөхцөл, шаардлага хангасан бол татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээх, мөн хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг сонгох боломжтой болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих субъект нь Мэргэшсэн нягтлан бодогчдын институт биш тэднийг гишүүнчлэлдээ нэгтгэсэн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг байх нь зүй ёсны шаардлага юм. Түүнчлэн энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээд (2018 оны судалгаар 700-аад хуулийн этгээд, бас хувь хүн) үзүүлж буй нь далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлөх төдийгүй, хуулийг сахин мөрдөх үйлсэд сөргөөр нөлөөлж байгаа болно гэж хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Тэрээр, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдаад даруй 10 жил болж байна. Гадаад улс орнуудын туршлагаас харахад хуулийн этгээдээс гадна тодорхой эрх бүхий /бүртгэгдсэн/ хувь хүн татварын тооцоолол хийж, татварын тайлан гаргадаг ба энэ үйлчилгээг татвар хураалт, хяналт шалгалтдаа бүрэн ашиглаж төрийн үйлчилгээг хөнгөвчлөдөг нь олон улсын практик юм.

Тухайлбал, хэрэв татварын мэргэшсэн зөвлөх татварын тайлан гаргасан тохиолдолд татвар төлөгчийн эдлэх татварын хөнгөлөлт буюу илүү төлсөн татварыг буцаан олгох хугацаа бусад этгээдийнхээс богино байх, татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний тусламжтайгаар төрийн татварын үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөх, татварын тайлангийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцуулах төдийгүй энэ үйлчилгээний гаргасан тайланг банкны систем нь зээл олгох үеийн нотолгоо болгодог гэх мэтчилэн сайн туршлагууд олон бий гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 11 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 48 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top