x

О.Цогтгэрэл: Залуучууд ажил хийсээр байгаад ядуурлын эгнээнд орж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын эдийн засаг одоо ямар байгаа вэ, сүүлийн зургаан жилд эдийн засгийн нөхцөл байдал ямар болчихвоо. Ирэх 2023 онд эдийн засгийн төсөөлөл ямар байх вэ гэдэг дээр 13 асуудлаар мэдээлэл гаргачихсан. Монгол улсын эдийн засгийн хямралын байдалд орсон, бодлого буруу байгааг гаргалаа. 

Монгол улсын төсвийн байдал, сүүлийн хэдэн жилийн үзүүлэлтийг харахад Монгол Улсад дундаж давхарга гэж байхгүй болох нь. Энэ нь ядуурал асар ихээр нэмэгдэх нь гэсэн үг. Ядуурлыг өдрийн 2 доллароос доошгүй орлоготой хүнийг буюу сарын 60 долларын орлоготой хүнийг ядуу биш гэж үзэж байгаа. Сарын 200 мянга+1 төгрөгийн орлоготой хүнийг Монгол улсын Засгийн газар ядуу биш гэж үзэж байна. Энэ бүх бодлогуудын үр дүнд зүүний нам олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд ялж, зөвхөн олон нийтийн уур амьсгалыг дарж байх үүднээс асар их халамжийн бодлогууд явуулсаар байгаад Монгол Улс өрийн хямралд орлоо. Өөрснөө бол Монгол улс ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэдэг, Монголбанк 60 хжвь гарсан гэдэг. 

Дэлхийн банк Монгол Улсын өрийг ДНБ-ий 90 хувьтай тэнцэхээр болчихсон гэж байна. Засгийн газар бүх өрийг оруулж тооцохгүйгээр мэдээлж байна гэж байна. Олон улсын аргачлалаараа 100 хувь хүрсэн гэж байна.

Ирэх жил 10 их наядын өр нэмж тавихаар тоо харагдаж байна. Үүнээс талыг нь дотоодын зах зээлээс үнэт цаас гаргаж авна гэнэ. Бизнесүүдэд мөнгө очихгүй, Монгол Улсын эдийн засаг төржсөн, социалист, төр давамгайлсан эдийн засаг болж хувирч байна" гэлээ. 

Мөн тэрээр "2020 онд эхлэхэд л одоогийн эрх баригчид халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж ярьсан. Гэвч халамжаас хөдөлмөрт төрийн бодлого яаж шилжсэн юм. Ямар алхам хийсэн бэ... Цэг ч хатгаагүй. Ярьсаар л байгаа. Нийгмийн даатгалын шинэчлэл гээд цогц зүйл нь эрх баригчдын уриа лоозон, мөрийн хөтөлбөрийн гол зүйл байсан байх. Гэтэл сураг ч байхгүй. Хуулийн төсөл нь өргөн баригдаа ч үгүй.

ХАА-н малчдын орлого, боловсруулах үйлдвэр олон зүйл ярьсан. Одоо хүртэл ярьсаар л байгаа. Ажилгүй нь дүүрч. Ажил хийнгээ ядуурдаг тогтолцоо руу орчихсон. Залуучууд ажил хийдэг, ажил хийсээр байгаад ядуурлын эгнээнд орж байна. Ядуурлын хэсэг нь 29-30 хувь байсан. Магадгүй 50 хувь давчихсан байж магадгүй. Бодит байдал үнэнийг хэлээд байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (172.71.98.142)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 17 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 27 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 40 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 50 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 0 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 4 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top