x

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцсон.

Намрын чуулганы нээлтийн эхэнд Эзэн Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлэх ёслол болов.

Уг ёслолыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрээр “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, Мянганы суут хүмүүн Их эзэн Чингис богдынхоо эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залж буйг дурдаад Монгол төрийн хоймор болсон энэ танхимд, Эзэн Богдынхоо эш хөрөгний өлмийд Монгол Улсын шинэ сэргэн мандлыг хөтлөн замчлах сайн хууль, мэргэн бодлого боловсорч, төрийн түшээд маань гагцхүү хуульд захирагдан, өргөсөн тангараг, төрийн түшээгийн ёс зүйг дээд зэргээр сахиж, ард түмний засаглах эрх бүрэн утгаараа хэрэгжиж байх болно гэдэгт гүнээ итгэж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимын хойморт Эзэн Чингис хааныхаа эш хөргийг, “Алтан бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай. Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн билиг сургаалын хамт залав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар болон Улсын Их Хурлын гишүүд Эзэн Богд Чингис хааны эш хөрөгт мэхийн хүндлэл үзүүллээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрээр хэлсэн үгэндээ, Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байгааг онцлоод, дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байгааг тодотгов.

Мөн тэрээр, цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн арван сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байгааг тэмдэглээд өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлэхийг уриаллаа.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн таван зорилтыг дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ энэхүү цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг бид амжилттай даван туулах бололцоотой. Ингэснээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, үнийн өсөлт хязгаарлагдаж, валютын ханш тогтворжиж, банкны зээл, санхүүгийн харилцаа хэвийн болж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэх суурь бүрдэнэ гэдгийг мэдэгдэв.

Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, Олборлолтоос боловсруулалт руу, Импортлогч улсаас экспортлогч улс руу, Халамжаас хөдөлмөрт, Бүтээлч эдийн засаг гэсэн мөрийн хөтөлбөрийн таван зорилт таван реформыг цогц бодлого болон нэгтгэж Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, хүн төрөлхтөнд “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед, төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстойг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ төрдөө тангараг өргөж, түмэндээ үйлчлэх ёстой төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, санхүүгийн үрэлгэн байдалд нэр холбогдох нь нийгмийн бухимдлыг өдөөх томоохон хүчин зүйл болж байгааг ухамсарлаж, төрийн түшээд, алба хаагчид өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, эрхэлсэн ажил, албандаа сэтгэл зүтгэл гарган ажиллах ёстойг анхаарууллаа.

УИХ-ын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 17 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 26 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 1 цаг 40 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 50 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 0 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 4 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top