x

О.Баасанхүү: АН-ын бүлгийн даргыг сольсон асуудлаар Цэцэд маргаан үүсгэсэн

Ардчилсан намын тамганы маргааны талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ц.Алтанцэцэг нар өнөөдөр /2022.09.15/ мэдээлэл хийлээ. 

Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Сүүлийн үед МАН-ынхан эрх мэдлээ эргүүлэн баталгаажуулахын тулд бүх сөрөг хүчнээ худалдаж авахыг оролдож байна. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 31.12 гэдэг заалтыг өөрчилж, АН-ын бүлгийн даргыг сольсон. Би энэ үйлдлийг хууль бус Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Энэ гомдолд 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр 99 тоот тогтоол гарчээ. Уг тогтоолоор Үндсэн хуулийн 19, 21, 23, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн миний гомдлыг үндэслэлтэй гэж үзээд маргаан үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, бид одоо дунд суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Хоёрдугаарт, маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл автоматаар зогсдог. Магадгүй энэ хуулийн үйлчлэл зогссоныг мэдэхгүйгээр УИХ-ын дарга, зарим гишүүд муйхарлан аливаа үйлдэл хийвэл энэ нь түдгэлзсэн заалтыг ашигласан гэдгээр дахин Үндсэн хуулийг зөрчинө шүү гэдгийг мэдэгдье. Одоо МАН-ынхан маш их худлаа ярьдаг болжээ. Жишээлбэл, аудитын дүгнэлтээр 10.3 их наядын зөрчил илрүүллээ гэж байхад хэн ч тэрийг шалгаж, тогтоогоогүй байхад дахин 20 их наядын нүүрс зарсан байна. Гэтэл 20 их наяд гэдэг нь хилийн шалган нэвтрүүлэх дээр бүртгэгдсэн тоо. Гэтэл Хятадын хилийн шалган нэвтрүүлэх дээр 40 их наядын нүүрс зарсан байна. Дундаас нь 20 их наяд төгрөг дутаж байна. Хэрэв энэ их мөнгө Монголд орж ирсэн бол хүнд хэцүү асуудлаа шийдэх боломжтой байсан. Энд түгжрэл, тэнд хилийн боомт гээд ажил хийж байгаа юм шиг харагдаж байна. Ард түмэнд өнөөгийн бодит үнэнг хэлэх улс төрийн сөрөг хүчин хэрэгтэй байна.

"Худал мэдээлэл тараасан үндэслэлээр цагдаад гомдол гаргасан"

Хуульч Г.Батбаяр: 

-Ардчилсан намын тамгатай холбоотой шүүх хурал өчигдөр /2022.09.14/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Гэхдээ энэ нь 2022 оны зургадугаар сарын 7-ны өдөр 48, 68 гэсэн тоот захирамжаар Ц.Туваан Ардчилсан намыг төлөөлж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэсэн агуулга бүхий захирамж гарч, хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ хуралдаан  болохгүй яагаад гурван сар болсон бэ гэхээр нэхэмжлэгч талын өмгөөлөгчид шүүгчээс татгалзаж, аль болох хурлыг хойшлуулж ирсэн. Өчигдөр хурал болоход тухайн 2020  оны арванхоёрдугаар сард гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Гэтэл энэ захирамжийн бичвэр хэсэгт илт хууль бус актад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа зургаан сарын дараа өөрчилж, хүчингүй болгож өгнө үү гэсэн байна.

Тэгэхээр нэхэмжлэгч Ц.Туваан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад тэрийг нь бичилгүйгээр шийдвэрлэсэн нь техникийн алдаатай болжээ. Тиймээс энэ алдаагаа засч, дахин шүүхэд нэхэмжлэлээ ирүүл гэсэн агуулгатай шийдвэр гарсан. Үүнийг Ардчилсан намын бүх тамга тэмдгийг зөвшөөрлөө, С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болголоо, Ц.Туваанд байгаа тамга хүчин төгөлдөр гэсэн худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж байна.  Энэ процессын алдааг нэг сарын хугацаанд засч, дахин давж заалдах шатны шүүхэд хандах юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт бид худал мэдээлэл тараасан үндэслэлээр гомдол гаргасан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 32 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 16 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 49 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 2 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top