x

Яамгүй гурван сайдын ажлын алба орон тооны 5-6 хүнтэй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

Д.Амарбаясгалан:

-"Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцсэн. Хамгийн эхэнд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Төрийн ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх, илүү хурдтай ажиллах, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг хэлэлцэж байгаа асуудалд тусгадаг болох зэрэг өөрчлөлтийг хуралдааны журамд орууллаа.

Мөн хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай таван заалт бүхий тогтоолын төслийг баталлаа. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, тодорхой түвшний бизнесийг эрхлэх ёсгүй. Тодруулбал, төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй сургууль, цэцэрлэгийн хүнс хангамжийн үйлчилгээ, тохижилт үйлчилгээний газрын зарим чиг үүргийг төр хэрэгжүүлэх шаардлагагүй юм.

Дараагийн асуудал нь шинээр бий болгосон гурван сайдын албан тушаалын хоёр нь ажлаа авсан. Тэдгээр сайд нарын ажлын албыг шинээр байгууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны дарга гэдэг гурван сайдын орон тоог бий байгуулсан.

Боомтын сэргэлтийн үндэсний хороон дарга нь хороондоо 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Орон тооны бусаар ажиллах 10 хүн нь салбар яамдууд дээр ажил хариуцаад ажиллаж байгаа хүмүүс гэсэн үг. Харин сайдын ажлын алба нь орон тооны таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ажлын алба нь дотроо дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэнтэй байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Үндэсний хороондоо 32 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар ажиллана бөгөөд бүрэлдэхүүнд нь салбарын сайд, мэргэжилтнүүд байна. Харин ажлын алба нь орон тооны зургаан хүний бүрэлдэхүүнтэй байна.

Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны дарга нь 14 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хороог удирдаж ажиллана. Мөн адил тус хороонд салбарын сайд, мэргэжилтнүүд, Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч нар ажиллана. Орон тооны таван ажилтантай ажлын албатай байна" гэлээ. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Монгол Улсын сайд Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар томилогдсон. Харин Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргыг томилоогүй байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 36 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 19 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 29 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 42 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 52 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 3 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 6 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top