x

Б.Солонго: Хөрөнгө оруулалтын хуульд заасан татварын хөнгөлөлт, бусад дэмжлэг хэрэгжихгүй байна

"Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам өчигдөр зохион байгууллаа. Яамны зүгээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлдэж байна.

Энэ хүрээнд гадаадын ЭСЯ-дын тэргүүнүүд, олон улсын худалдааны танхимын төлөөлөл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжсэн хуульчдаас санал авах, тулгамддаг бэрхшээлийг тодруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийн талаар товч танилцуулав.

Б.Солонго: 

-“Монгол Улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш 2012 онд Стратегийн ач холбогдолтой гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, 2013 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхдагч хуулийг баталж байсан. Энэхүү 2013 оны хуулийн шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Миний бие энэ ажлын хэсгийг ахалж байгаа.

Монгол Улсын эдийн засгийг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд бид хөрөнгө оруулагчдад ямар бодитой дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль нь нэг мөр хэрэгжихгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байдал их байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгад эдгээр асуудлыг тодорхой болгохоор ажиллаж байна. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд байгуулагдах Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн агентлагийн чиг үүргийг илүү тодорхой болгоно.

Мөн хөрөнгө оруулагчтай маргаан үүсэхээс өмнө гомдол саналыг нь сонсож, эрх ашгийг нь хамгаалах зөвлөлийг байгуулна. Хөрөнгө оруулалт хийж байгаа гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, эдийн засгийн баталгаа юу байх вэ гэдгийг тодорхой болгоно.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их тавьдаг асуудал бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын болон бусад дэмжлэг практикт хэрэгжихгүй байна, татварын бодлого ойлгомжгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг тодорхойлолтоор яг хэнийг хэлэх вэ гэдэг хүртэл маргаан дагуулдаг зэрэг асуудлууд бий.

Бидний баримталж байгаа бодлого бол Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа тохиолдолд аль болох дэмжинэ. Гэхдээ ашигтай ажиллаж, Монгол Улсад шударгаар татвар төлөх шаардлага тавьж байгаа. Харин ашиг олоогүй байхад нь бид татвар авах нь зөв үү гэдэг дээр судалгаа хийж байгаа.

Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хувьцааг шилжүүллээ гэхэд хөрөнгө оруулалтаа дөнгөж татаж байхад нь татвар аваад байна гэдэг шүүмжлэл бий. Тиймээс энэ асуудал дээр Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтраад ажиллаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 33 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 17 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 26 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 40 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 50 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 0 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top