x

Д.Амарбаясгалан: Төр аливаа төрлийн бизнес эрхлэхгүй, үүнтэй хуулийн төслүүд уялдах ёстой

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон хуульч, судлаачид оролцсон юм. 

Төр болон нийтийн өмчийн талаарх ойлголт, түүний эзэмшил, өмчлөлийг тодорхой болгох олон нийтэд нээлттэй, хяналттай зөв, ашигтай ажиллуулах, үр өгөөжийг нийгэмд тэгш хүртээх хэрэгцээ шаардлагын үүднээс дээрх төслүүдийг боловсруулжээ.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, бүртгэх, үнэлэх, эзэмших ашиглах, захиран зарцуулах хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгажээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд төр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанитай байх тухай зааснаас гадна ямар салбарт төр компани байгуулахыг тусгайлан заахаар оруулжээ. Тухайлбал, төр стратегийн ач холбогдолтой болон нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын гэрээгээр зохицуулагдах, хуульд тусгайлан заасан салбаруудад компани байгуулах боломжтойгоор тусгажээ.

Түүнчлэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо болон хараат, хараат бус гишүүдийн харьцаа, гүйцэтгэх удирдлагыг хянах тогтолцоо, үйл ажиллагааны үнэлгээ олон нийтэд нээлттэй байх зохицуулалтыг мөн хуулийн төсөлд оруулжээ. Эдгээр хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдад хаалт тавих зохицуулалт болох ёсгүй, төрийн хэт оролцоог нийгмийн салбаруудад үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй зэрэг саналыг хуульч, судлаачид хэлж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа бүх талын оролцоог хангаж, сайтар хэлэлцэх ёстой. Эдгээр төслүүдэд дэвшилттэй зүйлүүд байгаа ч анхаарах зүйлс байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг ажиллах таатай нөхцөлөөр хангасан байх ёстой. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэл өгч, төсвийн бодлогод тусгаж эхэлсэн. Цаашид төр аливаа төрлийн бизнес эрхлэхээс татгалзана. Энэ бодлоготой хуулийн төслүүд уялдах ёстой. Монголын төр бодлогоо урт хугацаанд төлөвлөж, тогтвортой, ойлгомжтой ажиллаж, иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 46 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 29 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 39 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 52 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 2 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 13 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 16 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top