x

Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэхэд анхаарч ажиллахыг хүсэв

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх хүрээнд энэ сард хоёр улсын парламентын дарга нарын цахим уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгааг бүлгийн дарга Ё.Баатарбилэг онцлон хэлэв.

Мөн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр улс газар зүйн хувьд хол ч, төмөр замын тээврээр дамжуулан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь Лаосын тээвэр логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пандавонг найрсаг дотноор хүлээн авч байгаад УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгт талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрээр, БНАЛАУ-ын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн талаар товч танилцуулаад хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Хоёр улсын найрамдалт харилцааны 60 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж ирсэн. Цаашид хууль тогтоох байгууллагын харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд харилцан айлчлал, санал солилцох уулзалтуудыг тогтмолжуулах, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, олон улсын болон бүс нутгийн тавцанд харилцан нэгнээ дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг дурдав.

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэх асуудал чухал нөлөөтэйг тэмдэглээд энэ чиглэлд анхаарч ажиллахыг УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүдээс хүсэв.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ гарц, боломжуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 42 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 26 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 49 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 59 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 9 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top