x

Ражнат Сингх: Монгол Улс бол Энэтхэгийн гуравдагч чухал хөрш юм

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх манай улсад есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарын хоёр талын уулзалт боллоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхт цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа энэ цаг үед миний урилгыг хүлээн авч, айлчлал хийж буй явдалд талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн 16 жилийн дараа Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаанд илүү их үр дүн авчирч, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хэлэхдээ, намайг сайхан Монгол орондоо урьсан явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол, Энэтхэг улсын хооронд стратегийн түншлэл тогтоосноос хойш Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс анхны айлчлал болж байна.

Энэхүү айлчлалын үр дүнд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, зэвсэгт хүчнүүдийн харилцаа улам гүнзгийрч, хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс бол Энэтхэгийн гуравдагч чухал хөрш юм хэмээн онцолсон юм.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн мэргэжилтэн сургах, мэргэжил дээшлүүлэх, энхийг сахиулах болон хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, улам бат бэх харилцааг бэхжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Түүнчлэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэг улсын цэргийн салбарт хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгийг харилцан тэмдэглэв.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 43 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top