x

УИХ-ын дарга Г.Занданшатар Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Тайландын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ноён Журин Лаксанависит-ы манай улсад хийж буй албан ёсны айлчлал нь энэхүү бат бөх харилцааг илтгэнэ хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв. 

Тэрээр хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 онд дипломат харилцаа тогтоож, энэ хугацаанд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг 10 удаа зохион байгуулсан. Миний бие 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Тайланд Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайдтай уулзаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан.  Улс төр, эдийн засгийн яриа хэлцлийг хөнгөвчлөх үүднээс өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хэвээр хадгалах саналтай байна. Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бий.

Тухайлбал, манай улсын ноолурын экспорт, торгоны импортыг нэмэгдүүлэх боломж байна. Манай хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд дунджаар 50 сая ам.долларт хүрсэн нь чамлалттай үзүүлэлт юм. Иймд бид Монгол, Тайландын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, экспортыг дэмжих замаар шаардлагатай арга хэмжээг авах хүсэлтэй байна. Энэ хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах болсон нь дээрх зорилтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Шадар сайд Журин Лаксанависит УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Тайландын Хаант Улсын парламентын гишүүнээр 11 удаа сонгогдон ажиллаж байсан хэдий ч Монгол Улсад айлчлах завшаан ийнхүү тохиож байгаад туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурснаар манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Үүнийг бодит үр дүнд хүргэхэд бүхий л чадлаараа ажиллах болно. Мөн хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Тайландын хамтын ажиллагааны 5 жилийн ажлын төлөвлөгөө (2022-2027) байгуулсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын худалдааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, аялал жуулчлалын салбар зэрэг бусад асуудлаар санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top