x

“Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар “Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол, Тайландын уламжлалт хамтын ажиллагаа бэхжиж, олон улсын тавцанд бие биеэ дэмжих харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч байна.

Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависиттэй Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулахад бэлэн болоод байна.

Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны хүрээнд өргөн хүрээнд санал солилцож, харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Үүнийг идэвхжүүлэх үүрэгтэй орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцах хамгаалах тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависит "Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг, Эрхэм хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Миний бие Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа туйлын их баяртай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, өргөн уудам нутаг, байгалийн арвин баялгийг харах гайхалтай байна. Монголын ард түмэн тайчуудтай нэгэн адил найрсаг зочиломтхой хүмүүс байна. Тиймдээ ч манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1974 оноос хойш, 48 жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа билээ. Тайландын Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж өнөөдөр "Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Тайланд, Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх асар их нөөц боломж бий гэдэгт би итгэлтэй байдаг.

Тайланд, Монголын Худалдааны хамтарсан хорооны уулзалт нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү өндөр түвшинд хүргэх, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих өндөр түвшний чухал зөвлөлдөх механизм байх болно. 2021 онд Тайланд, Монголын худалдааны эргэлт 53.94 сая ам.долларт хүрч, Тайланд Монголоос 15.62 сая ам.долларын импорт хийж, Тайландаас Монгол Улсад 38.32 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. 

Тайландаас Монголд гол төлөв цаас, картон, хөргөгч хөлдөөгч, эд анги, автомашины дугуй, ачааны машин, трактор, хүнсний бүтээгдэхүүн экспортолдог бол Монголоос Тайландад молибдений хүдэр, цэвэршүүлсэн зэс, арьс шир, кабель утас, нэхмэл эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайланд, Монгол Улс 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хөрөнгө оруулалтын хувьд Тайландын компаниуд нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Enserv Group) зэрэг салбарт нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тайландын хөрөнгө оруулагчид Монголыг хөгжиж буй, өргөн нөөц боломжтой зах зээл гэж үздэг. Монгол Улс молибдений хүдэр, нүүрс, мөнгө, алт, газрын ховор элемент зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах либерал бодлогыг хэрэгжүүлсэн ирсэн. Тайландын хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа нь манай хоёр орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно.

Эцэст нь намайг болон Тайландын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний бие болон Тайландын төлөөлөгчид мартагдашгүй, сайхан дурсамжтай буцаж, Монголд дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 50 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 43 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top