x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзана

ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Уг чуулга уулзалт жилд хоёр удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд манай улс Ерөнхийлөгчийн түвшинд оролцсоор ирсэн юм.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Эргэн тойрондоо болж буй эдийн засгийн харилцааны гадна үлдэж болохгүй. Аль болох оролцоогоо нэмэгдүүлж, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, томоохон төслүүдээ урагшлуулж байх нь манай улсын эрх ашигт нийцнэ. Швейцарын Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум, БНХАУ-ын Баод болдог Азийн чуулга уулзалтад ч мөн адил өндөр түвшинд оролцдог. Ингэхдээ чуулга уулзалтуудын бүх боломжийг дээд хэмжээнд ашиглах зорилт тавьж, сайтар бэлддэг. 

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох гэж буй Ерөнхий сайдын гол зорилго нь томоохон төслүүд болох Эгийн голын усан цахилгаан станц, баруун босоо, зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, төмөр замын төв коридорын асуудлуудаар ярилцах юм.

Мөн эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Засгийн газрын гишүүд, ОХУ-ын төрийн өмчит томоохон компаниудын удирдлагуудтай уулзахаар тохирсон. 

Хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг манай улсын гадаад бодлогыг гуравдагч хөршүүд маань сайн ойлгодог. Гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг хоёр хөрш маань ойлгодог гэж дүгнэж болно. 

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүс нутгийн аливаа санаачилга, эргэн тойронд болж буй үйл явцад тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлоготой гэдгийг дэлхий нийтэд харуулах чухал хүчин зүйл гэдгийг онцлон хэлмээр байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.140)
    Чамайг тоож хүлээн авах болов уу
    2022 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 44 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top