x

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг сонгохыг дэмжлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасан гэдгийг хуралдааны эхэнд дурдав.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшингийн нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Т.Энхтүвшин нь 1990 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургууль, 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1999 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

1992-1996 онд “Эм импекс” компанид нягтлан бодогч, 1997-2001 онд Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газарт Улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, 2001-2003 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2003-2004 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Стратеги төлөвлөлт, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, 2004-2007 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга, 2007-2011 онд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2011-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, 2014-2015 онд “Сайхан Улаан Оргил” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Түүний ажлын туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг танилцуулав.

Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувь дэмжлээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 21 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 5 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 14 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 28 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 38 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 48 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 51 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top