x

Л.Энх-Амгалан: ЕБС-ын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсдэг тогтолцоо дэлхийд байхгүй

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсөл өргөн мэдүүлсний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэвлэлийнхэд уг хуулийн үзэл баримтлал, ач холбогдолыг танилцууллаа.

Тэрээр "Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгаа. Дээд боловсролын тогтолцоо мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан. Техникийн болон мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгох боломжийг хомс болгосон гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсэж байна. Ийм тогтолцоо дэлхийд байхгүй. Зөв тогтолцоо бол ЕБС-ийн сурагчдын 30-40 хувь нь дээд боловсролыг сонгодог. Бусад нь мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжиж цаашаа дэвшдэг. Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн нэг нь ажлын байртай болж байна. Харин МСҮТ төгссөн зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байна.

Засгийн газрын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд 55 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байна. Улс оронд хэрэгтэй байгаа мэргэжлээр элсэлт явуулдаггүй, хөтөлбөр байдаггүй сул тал бий. Тиймээс үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. 

Мэргэжлийн боловсрол халамжийн тогтолцоо мэт болсон гэдгийг та бүхэн мэднэ. Мэдээллийн системийг цэгцэлж, мэргэжлийн болон дээд боловсрол дээр байгаа давхцалыг арилгана. Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах өөрчлөлтийг хуульд орууллаа.

Хүүхэд сургуулиа төгсөөд ажилтай болдог тогтолцоо руу орох өөрчлөлтийг хуульд оруулж байна. Дипломтой ажилгүйчүүдийг бэлддэг сул тогтолцоо бий учраас мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулж шинэчлэх шаардлага үүсэж байна. 

МСҮТ, политехникийн коллежийн төгсөгчид дээд боловсролын сургалтын байгууллагад кредит тооцуулж, шатлан суралцах боломжоор хангана. МСҮТ-д 2.5 жил сурдаг байсан бол гурван жил болгож байгаа. 2.5 жил суралцаад төгсөхөөр насанд хүрээгүй гээд 1-1.5 жил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. 

Үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мэргэжлийн багш нарын ур чадвар, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайжирна гэж ойлгож болно.

Манай улсад 77 МСҮТ бий. МСҮТ бүр дээр 50-70 хүүхдийн хийдэл байгаагаас 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.

МСҮТ-д нийт 4,700 хүүхдийн регистрийн дугаарын давхардал байгаа. Тухайн салбарыг хариуцаж байсан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 19 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 11 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 49 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top