x

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Миний улстөрийн байр суурь ухрахгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүн болон бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхий сайдаас асуух асуулт байна. Бараг нэг жилийн өмнө таниас асууж байна. Та парламентийн ардчилалыг дэмжих үү гэж. Та тогтолцоог сайжруулах чиглэлээр алсыг харсан, улс орныхоо эрх ашгийг бодсон зоригтой алхам хийх болно оо гэж байсан. МАН-ын дарга, Ерөнхий сайд та яг энэ амлалтдаа хүрэх үү? Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хоёр шийдвэр гарсан. Нэгт нь сонгуулийн тогтолцоог пропорценаль болгож явуулах боломжтой гэдэг эцсийн шийдвэр. Хоёрт нь парламент давхар дээл өмсөж болно, өмсөхдөө олон улсын жишгийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог өсгөх, эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хангах байдлаар явах ёстой гэсэн. Ийм л байдлаар шийдвэр гарсан. Ийм л итгэл үнэмшлээр миний бие нэмэлт мэдээлэл гаргаж явсан байдаг. Гэтэл өнөөдрийн оруулж ирж байгаа асуудал 21 сайд байна. Цаашаагаа яаж энэ хяналт, тэнцэлээ хангах вэ? Энэ ганц өнөөдрийн асуудал биш. Ирээдүйн тогтолцооны асуудал. Энийг л бүгд бүтэн жил ярьсан. Үүнийг хийх улстөрийн эр зориг танд байна уу. АН энэ засгийн газарт орох уу? Хүн нам орохгүй гэдгээ хэдийн хэлсэн" гэлээ. 

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сонгодог парламентийн тогтолцоо руу явах миний улстөрийн байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Цаашдаа сонгодог парламентийн засаглал руу бид алхам, алхамаар явах ёстой. Монгол улс парламентийн засаглалтай ардчилсан улс байх ёстой. Би Ерөнхий сайд болчихоод үүнийг ярьж байгаа юм биш. 2019 оны ҮХНӨ дээр ярьж байсан, 2016 онд ч ярьж л байсан. УИХ-ын гишүүдийн өсөлтийг бид зардал гэж хардаг. Тийм биш. Мэдээж хэмнэх зүйлүүд байна. Данхаасан төрийн өмчит газруудыг цомхон болгох ёстой. Төрийн том нүсэр бүтцийг багасгах ёстой. Гэхдээ тусгаар тогтнолоо хэмнэл болохгүй. Асуудлаа шийдэх тухайлсан бүтцийг хэмнэж болохгүй. Туйлширсан асуудал. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Улстөрийн олон намууд орж ирэх ёстой" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 2025-05-16 “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 2025-05-16 И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 2025-05-16 Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 2025-05-16 Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 2025-05-16 АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 2025-05-16 “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 2025-05-16 Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 2025-05-16 “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 2025-05-16 “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2025-05-16 “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 2025-05-16 АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 2025-05-16 China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 2025-05-16 Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо 2025-05-16 Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ 2025-05-16 Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо 2025-05-16 Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 2025-05-16 Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ 2025-05-16 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв 2025-05-16 Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ 2025-05-16
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top