x

 БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг дэмжиж монгол эмч нарыг БНСУ-д сургана

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны хэлэлцээ хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Найман жилийн дараа хэрэгжиж байгаа БНСУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэх, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагааг таван тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр логистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг талууд сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн Биеийн тамир, хүмүүнлэгийн салбарын харилцааг дэмжиж ажиллахаа талууд илэрхийллээ. 

Эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд БНСУ-ын визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар болон агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар тохирцлоо.

Монгол, АНУ, БНСУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах санаачилгыг БНСУ дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Харин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин "Монгол, БНСУ-ууд стратегийн түншлэлийн харилцаа холбоо тогтоосны дараа би айлчилж байна. Биднийг халуун дотноор хүлээн авсан Б.Батцэцэг сайдад баярлалаа.  

Бид стратегийн түншлэлийн харилцаагаа батжуулахад санал нэгдэв. Үүний тулд төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлнэ. Энэ оны сүүлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдана. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг мөн зохион байгуулна.

Мөн Монгол  Зүүн Хойд Азийн стратегийн түшиц улс юм. Мөн ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйл бидний дунд бий. Бид Монгол Улсыг АПЕК гэх мэт олон улсын байгууллагуудад идэвхтэй дэмжинэ.

Эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, уул уурхай, уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хөдөө аж ахуй, шинэ хот байгуулах салбарт бодит хамтын ажиллагаа эхлүүлнэ. Дэлхийд байгалийн баялгаараа аравдугаарт  ордог Монгол  БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хагас дамжуулагчид ашиглах газрын ховор элементийг БНСУ-ын технологитой уялдуулахад идэвхтэй хамтран ажиллана. Ховор металлын хайгуулын хүрээлэнг ойрын хугацаанд байгуулна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулах ажлыг шуурхайлна. Хөрөнгө оруулалтын асуудлыг ойрын хугацаанд шийднэ.

  • Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах туршлагаа та бүхэнтэй хуваалцана.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээнд бид урьдчилсан байдлаар гарын үсэг зурлаа. Энэ салбарт хөрөнгө оруулах талаар тусгасан. Хоёр орон хүлэмжийн хийн хувиа бууруулахад энэ гэрээ хувь нэмэр оруулна.
  • ХАА-н салбарт технологи хөгжүүлэх нэвтрүүлэх, шинэ сортын үр нэвтрүүлнэ. Шар шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцэнэ. 
  • "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг дэмжиж монгол эмч нарыг БНСУ-д сургана
  • Монголд БНСУ-ын 1500 орчим иргэн амьдардаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудлыг би Монголын эрх баригчдад тавилаа.
  • Умард Солонгос Улсыг цөмийн зэвсгээс татгалзуулах, манай Ерөнхийлөгчийн зоримог санааг би Б.Батцэцэг сайдад танилцуулав. Тэрээр биднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлээр олон улсын байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана. 2030 онд болох дэлхийн экспог бид эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байна.

Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг бид Монголын талаас хүслээ. 

Бидний албан ёсны хэлэлцээ өнөөдөр амжилттай болсонд баяр хүргэн, ойрын хугацаанд Б.Батцэцэг сайд таныг манай улсад айчлахыг урьж байна" хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 19 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 12 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 49 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top