x

Гашуунсухайт, Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэлжилж байна. 

Айлчлалын хүрээнд өнөөдөр зарим гэрээ хэлэлцээрийг баталгаажууллаа.

Үүнд: 

  • Хилийн хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протоколд ГЕГ-ын газрын дарга Б.Асралт, БНХАУ-ыг төлөөлж Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурав. 

  • Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн үндэсний хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо урьдчилан гарын үсэг зурсныг Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй ёслон баталлаа.

Гарын үсэг зурах үйл ажиллагааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И  нар хамтарсан мэдээлэл хийлээ. 

Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд эрхэмсэг, ноён Ван И-тай Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Манай хоёр улс, цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны бүхий л салбарт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдыг дүгнэж цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж бүхий л салбарт харилцаагаа гүнзгийрүүлэхээ талууд нотлосон. Хилийн боомтыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг онцолж цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээг байгуулахаар тохиролцлоо.

Ханги мандал боомтын төмөр замаар холбох манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч холбогдох байгууллагуудтай ярилцахаар тохиролцсон. Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх хилийн боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа. Мөн "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Хятад улсад суралцаж байгаа монгол оюутнуудын хичээлийг танхимаар хичээллүүлэхээр тохиролцож иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцлаа. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын харилцан хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй, үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И "Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хотын барилгууд их өөрчлөгдөж, өргөжин тэлсэн байна. Харахад сайхан байлаа. Мөн Монгол Улсын тал нутгийн их газарт ирээд  эрч хүч мэдэрлээ. Сайн хөршийн хувьд Хятад, Монгол Улсын гаргаж байгаа ахиц дэвшилд маш их баярлаж байна. Хятад, Монгол сайн хөршийн хувьд бэрхшээлийг даван туулсаар ирсэн. Хятадын талаас дэвшүүлж байгаа "Бүс ба зам" "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", Монголын талаас дэвшүүлж байгаа "Талын зам" болон "Шинэ сэргэлтийн бодлог"-ыг хамтдаа хэрэгжүүлж Хятад, Монголын харилцаанд хүч нэмнэ. Талууд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэж ирсэн.

Хоёр талын язгуур эрх ашгийг хүндэтгэж байна. Монголын тал "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд Тайвань, Төвөд, Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг бид сайшааж байна. Маш их талархаж байна.

Эрдэнбүрэнгийн УЦС-ын ажлыг урагшлуулахад хамтран ажиллана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэршүүлэх байгууламж зэрэг төсөлд хөрөнгө оруулахаар боллоо. Монголын талаас 1 тэрбум мод тарих санаачлалыг эхлүүлсэн бол  Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилгыг гаргасан. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтлоо" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 2 цаг 29 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 12 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 4 цаг 22 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 4 цаг 35 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 4 цаг 45 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 4 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 56 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 59 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 18 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top