x

Ч.Өнөрбаяр: Олон улсын хоригт орсон ОХУ-тай хамтарсан хээрийн сургууль хийх нь буруу

ОХУ-ын зэвсэгт хүчний 300 орчим зэвсэг техник, 1000-аад албан хаагчид манай улсад хээрийн сургууль хийх болсон тухай асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Мөн үнийн өсөлт, инфляц ард түмний бухимдлыг төрүүлсэн сэдэв болов. Эдгээр асуудлаар АН-ын удирдлагууд пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-“ОХУ-ын танк, цэрэг манай улсад орж ирж, хээрийн сургууль хийх гэж байгаа тухай мэдээлэл явж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Батлан хамгаалахын яам, холбогдох байгууллагууд таг чиг байна. Манай улс бол дайтаж байгаа аль нэг орны талд ордоггүй бодлоготой. Хуучин манай улс олон оронтой хамтарч хээрийн сургууль хийдэг байсан. Ингэхдээ НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих зорилготой хээрийн сургуулийг хийдэг байв. Тэдгээр улсууд дайн хийж буй орны талд ордоггүй байсан. Харин одоо өөр байна. ОХУ дайтаад дэлхийд хүчирхийлэл үйлдээд, үүнийхээ төлөө олон улсын санкцид орсон. Харамсалтай нь бид энэ бодлоготой нь зэрэгцээд хээрийн сургууль хийх гээд явж байгаа нь дэлхийд буруу ойлголт өгнө. Манайх Үндсэн хуулиараа гадны цэргийг улсдаа байрлуулах буюу дамжин өнгөрүүлэхийг хориглодог. Энэ бол хуучин цагт оросын цэрэг Монголд орж ирж байрладаг байсан цагийг санагдуулж байна. Үүгээрээ дайтагч аль нэг улсын талд байгаа гэдгээ харуулах гэж байна.

Энэ цэргийн ажиллагаанд ОХУ-ыг Украин руу дайрсныг зөвтгөж кноп дарсан Беларусь, Узбекстан зэрэг өөрийн гэсэн толгой байхгүй Оросын хэдэн халаасны улсууд л орох гэж байна. Ардчилсан Монгол Улс ийм зарчмаар явж болохгүй. Уг асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл амьгүй байгаад гайхаж байна. Дээрээс нь эрхч баригч МАН түүхт 100 жилийнхээ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, найр наадам хийж л бэлэг барьж байна шүү дээ. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд улс орны амьдрал ямар байсныг эргэн саная. Тухайн үед дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг гарсан байна. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсч байхад эрх баригчид юу хийсэн юм. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг хэвээр байлгана гэсэн. Оросын Гадаад хэргийн сайдын айлчлалын зорилго иймхэн байсан юм уу. Ирэх оны нэгдүгээр сараас АИ-92-ын үнэ нэмэгдэх юм уу. Он гараад эдийн засаг бүр ч элгээрээ хэвтэнэ гэж байгаа. Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна. Улс орноо ийм байдалд оруулчихаад яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. УИХ-ын даргаа Засгийн газарт хариуцлага тооц оо. Үгүй бол тарцгаа. Дээрээс нь ард түмнээ ялгаварладаг бодлого байж болохгүй.

Дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн “NoWar” жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан байна. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байгаа юм бэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Эрх баригчдын явуулж байгаа бодлогод ямар ч шийдэл харагдахгүй байна. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Инфляц өндөр байгааг бүгд мэдэж байгаа. Засгийн газар инфляцийн шалтгааныг гадаад нөхцөл байдал руу чихэж байна. Энэ үнэн бодитой мэдээлэл биш. Инфляц нэмэгдсэн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 20-30 хувь нь гадны нөлөөтэй, 70 хувь нь цэвэр бодлогын алдаа. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргахдаа “Бид АИ-92 бензиний үнийг барина. Яагаад гэвэл сонгогчдын ихэнх нь энэ бензинийг хэрэглэдэг” гэж шууд хэлсэн. Өөрөөр хэлбэл, популист бодлого явуулж байна. Гэтэл тухайн улсын эдийн засаг, уул уурхай, газар тариалан, тээвэр, мал аж ахуй дээр тогтдог. Эдгээр салбарын үндэс нь дизелийн түлш байдаг.

Айл өрх, хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензин худалдан авч байгаа ч бусад хэрэгцээгээ яах юм бэ. Бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөж байна. Хятадын инфляц 2.5 байгаа. Манай гол худалдааны түншийн барааны үнэ тогтвортой байгаа. Тэгвэл тээврийн зардал нэмэгдсэнээс болж манайд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна. Засгийн газар тээвэрлэгчдийнхээ ажлыг булааж авдаг болсон. Хувийн хэвшилд квот өгдөггүй. Ажилгүйдэл, ядуурал өсч байгааг бүгд мэдэж байгаа. Дээрээс нь эзлэн түрэмгийлэгчидтэй нийлж, хээрийн сургууль хийж байж хар жагсаалтад орох вий дээ” гэлээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 2 цаг 57 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 40 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 4 цаг 50 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 13 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 23 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 27 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top