x

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ардын хувьсгалын 100, 101 жил, Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн гарсныг тэмдэглэлээ.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд Ази, Европыг холбох төмөр замын зүүн бүсийн коридор барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэх, ингэснээр Монгол, Орос, Хятад гурван улстай холбогдох, далайд гарах дөт зам бий болгохыг төр, засгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.

Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулж өгөвзураг

Мөн Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулан өгч, эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан;

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын ахмад ажилтан Пунцагийн Эрдэнэцогт;

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Дарьганга Арт” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын тэргүүн Ёндонгийн Бадарч;

Гавьяат багш цолоор:

  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахмад багш Гомбожавын Энх-Оюун;

Гавьяат малчин цолоор:

  • Монгол Улсын хошой аварга Рагчаагийн Мөнхтөр;

Сүхбаатарын одонгоор:

  • Малчин Сайнбаярын Мажигсүрэн;

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга асан Шаравжамцын Цолмон;
  • “Тал булаг”-ийн уурхайн ахмад ажилтан Чоймчигийн Моондой;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан Дамбаравчигийн Мижиддорж;
  • Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Доржпүрэвийн Хосбаяр;
  • Аймгийн Засаг дарга Манлайбаатарын Идэрбат;
  • “Сэвүүн Ундрам тал” ХХК-ийн үйлдвэрийн дарга Банзрагчийн Гантулга;

Алтан гадас одонгоор:

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Сэвжидийн Алимаа;
  • Аймгийн нисэх буудлын нягтлан бодогч Үржингийн Эрдэнэбаяр;
  • Оёдолчин Дагдангийн Ичинхорлоо;
  • Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн ахмад багш Лувсандамдингийн Оюунгэрэл;
  • “Эм би би си” ХХК-ийн ерөнхий захирал Намсрайн Лхагвабаатар;
  • “Цайрт минерал” ХХК-ийн механикч Дугаржавын Гансүх;
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Дамдинжавын Барцэцэг;

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Сүхээгийн Баянмөнх;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мандалын Оюунтөгс;
  • Аймгийн угсаатны музейн захирал Дуламсүрэнгийн Ариундэлгэр;

Цэргийн хүндэт медалиар:

  • Онцгой байдлын газрын орлогч дарга Сүхбаатарын Ганбат нарыг шагналаа.зураг

зураг

зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон ар гэр, хамт олонд нь баяр хүргэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 7 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 51 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 0 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 24 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 34 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 37 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top