x

Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа.

Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украйны дайн, үүнээс үүдэн дэлхий дахинд үүсэж буй хүнсний хомсдол, үнийн өсөлт, манай улсад ирж буй нөлөө, авч буй арга хэмжээ, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцуулав.

Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд ирж, Сүхбаатарчуудын олон жилийн мөрөөдөл болсон Бичигт боомтыг төмөр замаар холбож, далайд гарах гарц нээх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд нутгийн иргэд талархаж буйгаа илэрхийлж байв.

Монгол Улсын Их хурлаас баталж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор улс орны хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилт тавьж буйгаас гадна, цар тахал, дэлхий дахины нөхцөл байдлаас үүссэн хүндрэлийг даван туулахад нэн шаардлагатай,  цаг үеэ олсон бодлого болохыг цаг хугацаа нотолж буйг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Тухайлбал, цар тахал, дайнаас үүдэлтэй хил гааль, тээвэр логистик, үнийн өсөлт зэрэг нь Монгол Улс экспортын олон гарцтай байх, боомтуудаа авто болон төмөр замаар холбож, хүчин чадлыг нь нэмэх шаардлагатай гэдгийг улам илүү мэдрүүлсэн. Тиймээс Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогод Боомтын сэргэлтийн багц ажлыг тусгаж эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн Зүүн босоо чиглэлийн төмөр зам, Бичигт боомтыг олон улсын жишигт хүргэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь үүний нэг хэсэг юм. Энд 5-8 мянган ажлын байр бий болж, далайд хүрэх экспортын шинэ гарц нээгдэх зэргээр Сүхбаатар гэлтгүй зүүн аймгуудад эдийн засгийн томоохон сэргэлт авчрах ач холбогдолтой гэлээ.   

Сүхбаатар аймаг 65.1 мянган хүн амтай, 2021 оны жилийн эцсээр 4.2 сая толгой мал тоолуулжээ. Мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай түшиглэн хөгжиж ирсэн тус аймгийн хувьд аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болох угсаатны зүйн музейн шинэ байртай болох, уул уурхайгаас үүдэлтэй ус, бэлчээрийн асуудал зэрэг анхаарах асуудлууд байгааг иргэд хэлэв. Мөн бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнийн өсөлт, төрийн тусгай болон захиргааны албан тушаалтнуудын цалин хөлсийг нэмэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах зэрэг сүүлийн үед улс орны хэмжээнд тулгамдсан асуудлуудыг ч онцолж байлаа.

Засгийн газраас аймаг орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог хангахад онцгой анхаарч, саналыг нь сонсож буй. Сүхбаатарын аймгийн иргэд

  • Дулааны станцын өргөтгөлийн гадна шугам сүлжээ, 2-р хэлхээний өргөтгөл, ДДТ-8,9 хөрөнгийг шийдвэрлэх,

  • аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих,

  • “Дарьганга” хүүхдийн зусланг барьж дуусгах,

  • хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газар олгох эрхийг орон нутагт олгох,

  • Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн 61.9 км хатуу хучилттай авто зам барих зэрэг таван ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Засгийн газар анхаарч ажиллахаар боллоо.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн залуустай уулзсан юм. Тус аймаг 30 гаруй мянган залуустай. Орон нутагт залуус ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдэж байгаа ч ажлын байр, цалин урамшуулал, мэдлэгээ ахиулах, мэргэжлээ дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж хомс байгааг залуус Ерөнхий сайдад хандан хэлж байлаа. Засгийн газар хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд орон нутагт ажиллаж, амьдрах санаачилгыг дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсийг орон нутагт нэн тэргүүнд нэмэх, ажиллаж, амьдрах таатай боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах бодлого барьж байгааг Ерөнхий сайд танилцуулж, улс орны ойрын ирээдүйн төлөв, хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар илэн далангүй ярилцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 2 цаг 35 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 4 цаг 17 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 4 цаг 47 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 5 цаг 6 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 8 цаг 37 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 8 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 49 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 10 цаг 29 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 10 цаг 38 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 10 цаг 47 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 10 цаг 52 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 11 цаг 11 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 11 цаг 31 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 11 цаг 36 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 11 цаг 41 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 11 цаг 47 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 12 цаг 7 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 12 цаг 54 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 13 цаг 38 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top