x

Депутатууд ҮХНӨ-ийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Эрх баригч нам болон бусад улс төрийн хүчнүүд ҮХНӨ оруулах асуудалд санал нэгдэж, тунхаг бичигт гарын зурсан. Харин 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүд Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байгаа аж. Тэд өнгөрсөн пүрэв гаригт уулзалдаж, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Эрх баригчид гурван жил ч болоогүй дахин Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно гэж үзжээ. Депутатууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, цаашлаад ҮХНӨ оруулах асуудал өндрөө авбал улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхээ мэдэгдсэн байна.

Депутатуудын уулзалтаас гарсан мэдэгдлийг хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын 43 депутат, Улсын бага хурлын гишүүд өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж, сүүлийн үед нийгэмд эрчимтэй яригдаж эхлээд байгаа "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх" саналын талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна.

Үүнд,

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, иргэн төр хоорондын зөвшилцлийн гэрээ болсон, иргэний эрх, эрх чөлөөг тунхагласан, хувийн өмч хөрөнгөтэй байхыг баталгуужуулсан Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг сонгуулиас сонгуулийн хооронд, гурван жилийн дотор дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль дээдлэх ёсыг умартсан, хууль эрх зүйт ёсыг нийгэмд төлөвшүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно хэмээн үзэж "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөхгүй" байгаагаа нийтэд мэдэгдэж, албан ёсны мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзлээ. 

2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль бус үйл явцыг зогсоохыг мэдэгдсэн "Шаардлага" бичгийг Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын дедутатууд, УБХ-ын гишүүд хэдийгээр өндөр настай болсон боловч Ардчилсан Үндсэн хууль, таягаа гартаа барьж ард нийтийн хамт ҮХНӨ-ийг эсэргүүцэн улс төрийн суулт хийх, цаашлаад өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна гэжээ. 

УИХ энэ долоо хоногт түр завсарлан, бүх гишүүн тойрогтоо ажиллаж эхлээд буй. Учир нь, өнгөрсөн пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын гишүүд зургадугаар сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдийн санаа бодлыг сонсох юм.

Нийтдээ дөрвөн агуулгын хүрээнд 11 сэдвээр иргэдийн саналыг сонсоно. Иргэдээс асуух 11 сэдэвт сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын чадавхыг нэмэгдүүлж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах тоог нэмэх /давхар дээлтэй сайдын тоог нэмэх/, төрийн сүлдийг өөрчлөх, цаазын ялыг бүрмөсөн халах зэрэг асуудал багтаж байгаа.

Хэрэв иргэд сонгогчдын олонхи нь дээрх асуудлыг дэмжвэл ҮХНӨ оруулах хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top