x

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа.

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийг “Сэтгэцэд учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоох” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн гишүүд болон ХЗДХЯ, ЭМЯ, БОАЖЯ, УЕПГ, ЦЕГ, ШШҮХ, МХЕГ, СЭМҮТ, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Хохирол үнэлгээчдийн холбоо” зэрэг 11 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг “Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцох зохицуулалт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Баатаржав “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, ангилал, шинж тэмдгүүд”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Амгаланболд "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний нэршил, аргачлалын асуудал”, өмгөөлөгч, судлаач А.Төвшинтөгс “Сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулахтай холбоотой маргааныг шийдвэрлэх буй практик, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд тусгасан онцлох зүйл нь хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, үнэлэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт тавьсан явдал гэдгийг онцолж байв. Монгол Улсад эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас энэ асуудлууд бүрэн шийдэгдэж чаддаггүй байна. Сэтгэцэд учирч байгаа хор уршгийг хэн, хэрхэн тооцох, хохирлыг хэн мөнгөн дүнгээр үнэлэх вэ гэдэг нь мөн тодорхойгүй байдаг аж. Үүнийг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн гэлээ.

Илтгэлүүдийн дараа оролцогчид илтгэгчдээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Иргэний хуульд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх асуудал өргөн агуулгатай байдаг. Сэтгэл санааны хохирол гэдэг сэтгэцэд учирсан хор уршигтай адилхан байх уу, үүнийг хэрхэн ялгах вэ хэмээн тодруулсан. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг “Иргэний хуульд байгаа сэтгэл санааны хохирол гэдгийг сэтгэцэд учирсан хор уршиг болгон өөрчилж байгаа. Тухайн хор уршгийг нарийн мэргэжлийн эмч нар тогтооно. Мэргэжлийнхэн сэтгэл санааны хохирол гэдгийг түр зуурын шинжтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг хариултыг өгдөг. Байнгын шинжтэй болох юм бол сэтгэцийн эмгэг буюу өвчин болоод хүний хэвийн амьдрах чадварыг алдагдуулдаг гэсэн үг. Үр дагавар нь харилцан адилгүй байдаг. Нарийн мэргэжлийн эмчийн тогтоосон зэрэглэл, дүгнэлтийг хэдэн төгрөгөөр барагдуулах вэ гэдэг нь шүүхийн нэг аргачлал байх юм гэсэн хариултыг өгсөн.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын ахлагч Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Жаргалмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон Эрүүл мэндийн яам, БОАЖЯ, Шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, МХЕГ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын хуульчдын болон өмгөөлөгчдийн холбоод, “Хохирол үнэлгээчдийн холбоо” ТББ зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 49 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 19 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top