x

Г.Ёндон: Иргэдийн амьдрах орон зай хумигдаж байгаа зарим газар нутгийн тусгай зөвшөөрлийг эргэж харна

Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэлцсэн салбарын асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Төсвийн нэгдсэн орлогын 1/4 нь уул уурхайн салбараас орж ирж байна. Геологи хайгуулын ажил уул уурхайн хайгуулын ажлын үндэс суурь нь болдог. Геологи хайгуулын ажил нь үндсэн ажлаасаа 10-15 жилийн өмнө явж байж үүцээ бэлтгэдэг. Тийм учраас геологийн хайгуулын ажил тасалдаж болохгүй.

Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд геологи хайгуулын ажил зогсонги байсан. Жилд дунджаар 50 тусгай зөвшөөрөл олгогдож байсан. Үүний сөрөг үр дагавар нь 10 жилийн дараа гарч ирнэ. Яагаад гэвэл байгалийн баялаг нь дахин сэргээгддэггүй баялаг шүү дээ. Тиймээс дараа дараагийн ордуудаа бэлтгэж байх ёстой. Энэ бол төрийн бодлого.

Ер нь уул уурхай хөгжсөн улс орнууд яг ийм журмаар явдаг. Нэг үгээр хэлбэл, бид дараагийн Эрдэнэт, Оюутолгойг олж хайх шаардлагатай байна.

Нөгөө талаас иргэд амьдрах орчин хязгаарлагдаж байна гэдэг санал, гомдол хэлдэг. Монголд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл нийлээд нийт газар нутгийн 3.9 хувийг эзэлдэг. Нөгөө талаар нийт газар нутгийн 76 хувьд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Учир нь улсын тусгай хамгаалалттай газар 20 гаруй хувь, орон нутгийн тусгай хэрэгцээний газар 20 гаруй хувь эзлэхээс гадна Засгийн газрын нөөцөд авсан, усны сан, ойн сан үлдсэн хувийг нь эзэлдэг.

Харин үнэхээр иргэдийн амьдрах орон зай хумигдаж байгаа зарим газар нутгийн асуудлыг эргэж харах ёстой гэдгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр зарлах байсан Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Аль аймаг, суманд тусгай зөвшөөрөл ихээр олгогдож байгааг судалж үзээд энэ асуудалд ул суурьтай хандах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хууль нь иргэдэд уул уурхайг ойлгуулахад дөхөм болох юм.

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан, дулаан, уур, усны төлбөрийг тодорхой хугацаанд хариуцсан, “Эрдэнэс Тавантолгой” сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хямдруулсан, Салхитын мөнгөний ордоос ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ бол нэг удаагийн шийдвэрүүд юм. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар дээрх жишээнүүд хуульчлагдсан механизм болох юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 39 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 23 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 32 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 46 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 56 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 6 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 9 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top