x

Г.Эрдэнэбат: Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй

Төрийн ордонд Хүний эрхийг хумих гэж буй хуулийн төслийн талаарх иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгч иргэдийг дуудаж байцаах нэрээр өрөөнийхөө үүдэнд хэдэн цаг, өдрөөр суулгадаг байдал эргэн ирэх гэж байгаа талаар Ардчилсан намын бүлгээс сонордуулсан юм.

Ардчилсан Намын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт ба хүний эрх" сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. 

Тэрээр "Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслийг сайжруулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий. Нэмэлт өөрчлөлтийг зүй ёсны асуудал гэж харах боловч өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой асуудал гарч ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол их чухал.

Уг хуулиар хуулийн байгууллага хүний эрх чөлөөнд халдах эрхийг өгдөг. Өөрөөр хэлбэл цагдаа, тагнуулын мөрдөгч нар энэ хуулиар хүн барьж хорих, нэгжлэг хийх эрхийг олж авдаг. 

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн зүйлийг хүлээж байсан. Тухайн хүн ямар хэрэгт яллагдаж, юунд буруутгагдаж байгаагаа мэдэхгүй хуулийн байгууллагын битүү мөрдлөг дор явдаг. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангах ёстой гэж заасан байтал хуурч аваачаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн мөртлөө яллагдагчаар татах тогтоолоо танилцуулж, барьж хорьдог. Яллагдагчаар татах бол сэжигтэн гэж танилцуулж байгаад байцаалт авах ёстой. Үүнийг засаагүй.

Тухайн хуулийн өөрчлөлтөөр хуулийн байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг л шийдэж байна. Ингэхээр хуулийн байгууллагуудад амар, иргэдэд хүндрэлтэй болж байна. 

Очоод уулзах ёстой мөрдөгчийг өрөөнд нь суулгахаар иргэн л очно гэсэн үг. Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Ингэвэл мөрдөгч хэн дуртайгаа дуудна. Эхнэрээ хүнтэй хардаж, тухайн хүний нэрийг хаа хамаагүй хэрэгт оруулаад дуудаж байсан тохиолдол бий. Ирэхгүй бол гавлаад хүчээр авчрах юм. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна. 

Хэн нэгнийг албадан ирүүлэх бол мөрдөгч үүнийгээ прокурорт танилцуулаад, үндэслэлтэй байна гэж үзвэл прокурор дуудах хуудас бичиж, шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгдөг. Ингэснээр цагдаагийн үүдэнд зогсож байсан хүний тоо байхгүй болсон. 

Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг анхааралтай авч үзэж байна" гэв.

Үүний дараа Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөл "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-2-т гэмт хэрэг үйлдсэн аргыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Энэ тохиолдолд ямар ч аргаар хүний эрхийн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй тул анхаарч ажиллах нь зүйтэй. Гэм буруугийн хурал дээрээс буцааж явуулж байгаа нь буруу. Ингэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж буй ач холбогдлыг бууруулж байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангамаар байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 40 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 33 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 10 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top