x

Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцлоо

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацыг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн “Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд тэрээр бусад улсын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг хийв.

Тухайлбал,

  • Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзах үеэр 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, холбогдох бэлтгэлийг ойрын хугацаанд эхлүүлэхээр ярилцлаа.

  • Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар тус улсын Гадаад хэргийн сайд, ханхүү Файсал бин Фархан Аль Саудтай санал солилцов.

  • Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой олон улсын нөхцөл байдлын асуудлаар үзэл бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын алхмуудыг хэлэлцлээ.

  • Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзах үеэр олон талт худалдааны тогтолцоог өөрчлөн шинэчлэхийг дэмжиж буйг нотолж, ирэх зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд болох тус байгууллагын Сайд нарын 12 дугаар Бага хурлыг зохион байгуулахад амжилт хүсэв.

  • Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Ерөнхийлөгч Акихико Танака-тай тус улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн JICA-ийн төслүүд, тэр дундаа Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 57 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 40 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 49 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 13 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 23 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 27 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top