x

МҮОНРТ-д санхүүгийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө"-ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүд болох Сангийн яам, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл, МҮОНРТ ерөнхий захиралд хүргүүлж ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдаад аудитыг гүйцэтгэхдээ МҮОНРТ-ийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэх, санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор бүрдүүлж, үр ашигтай удирдаж байгаа эсэх гэсэн  аудитын  хоёр асуултад хариулт өгөхөд чиглүүлсэн гэж байлаа. 

Мөн тэрээр танилцуулгадаа, аудитын дүнд Төрийн аудитын төв байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн гэв.

Энэхүү аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд дараах хоёр асуудлыг толилуулсан. МҮОНРТ-ийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлага байна. МҮОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулах нь зүйтэйг уламжилсан. Аудитаар Сангийн яаманд хоёр, МҮОНРТ үндэсний зөвлөлд гурав, МҮОНРТ ерөнхий захиралд таван зөвлөмж өгсөн гэдгийг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцлов.

Үргэлжлүүлэн “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитын тайлангийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан Газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням хийсэн. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор үндэсний олон нийтийн радио, телевизийг төр бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын төрийн төв телевиз нь иргэдээ соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа явуулдгийг  дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг сануулж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал МҮОНРТ-д улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой ч цаашдаа төсвөөс өгч байгаа санхүүжилтийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх зэргээр зарцуулах үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдгийг онцлов. Түүнчлэн тэрбээр, Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 58 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 42 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 51 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 5 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 15 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 25 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 28 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top