x

Сонгуулийн тогтолцоо болон ҮХНӨ-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжсэн 100 000 иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Шаардлагад УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох зэрэг асуудлыг авч үзсэн байна.

Энэхүү шаардлагын дагуу УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа ороод байна.

Ажлын хэсгээс өнөөдөр Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх эрдэмтэн, судлаач, хуульчидтай хийх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд гишүүний хамтаар хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Үндсэн хууль бол нийгэм, улс төрийн харилцааны суурь хууль учраас ойр ойрхон үндэсний зөвшилцөл хийхгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах нь буруу. 2019 онд ҮХНӨ хийхдээ судлаачид, улс төрийн намууд, улс төрчид бүгд 1992 оны Үндсэн хуулиас хойш 30 жил өнгөрч, нийгэм, улс төрийн олон өөрчлөлт шинэчлэлт гарсан учраас Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэдэгт санал нэгдэж байсан юм. Мөн гүйцэтгэх засаглал тогтворгүй, Засгийн газрын дундаж нас 1.6 жил байгаа нь улс орны амьдралд ихээхэн сөрөг нөлөөтэй байна гэдэг үндэслэл иргэдэд хамгийн их ойр байж, Үндсэн хуулийг өөрчлөн энэ байдлыг арилгах ёстой гэдгийг зайлшгүй үндэслэх гол нотолгоо болж байсан юм.

Тэгвэл ҮХНӨ хийснээс хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг манай Ажлын хэсэг гаргах үүрэг хүлээж байна.

  • Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгааны үндэс болсон ард түмэнтэй байгуулсан нийгмийн гэрээний тулгуур баримт бичиг болохын хувьд түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах, хэлэлцэн, батлах үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар журамлан, эрх зүйн хамгаалалтыг бий болгосон бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй хэмээн тодорхой заасан байна.

  • Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал. Төлөөллийг хангана гэдэг нь парламент хүн амаа ч төлөөлнө, газар нутгаа ч төлөөлж байх ёстой гэсэн үг.

  • Сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байж сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой. Гэтэл өнөөдөр нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99,377 сонгогч, харин орон нутгаас сонгогдсон гишүүн 55,313 сонгогчийг төлөөлж байгаа нь ихээхэн зөрүүтэй төлөөлөл. Ийм зөрүүтэй байдалд хүргэж буй гол зүйл бол сонгуулийн мажоритар систем.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг санаачлах, хэлэлцэх, батлах үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан агуулга, хязгаарт нийцсэн байх, мөн нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох зүйл, заалт, нөхцөлийг хөндөөгүй байх, хуульд заасан зарчим, шаардлагыг хангасан байх ёстой ба төслийг хууль санаачлах эрх бүхий этгээд өргөн мэдүүлснээр хуульд заасан тусгай дэгийн дагуу хэлэлцэн батлахаар хуульчилсан.

Эрдэмтэн судлаачид маань Үндсэн хуулийн болон бусад хуулийн хүрээнд ҮХНӨ хийх эсэх тухайд үндэслэл бүхий санал, байр сууриа илэрхийлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 59 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 43 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 52 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 6 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 16 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 26 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 29 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top