x

Монгол-Шведийн хамтын ажиллагааг байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт өргөжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүн Б.Жаргалмаа, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг. Хоёр улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (CoD), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) зэрэг хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудыг дээдэлсэн олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж буй нь бидний нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байгааг тэмдэглэв.

Тэрбээр, Шведийн Гадаад хэргийн сайдын санаачилсан “Ардчиллыг хамгаалах анд нөхөд”  албан бус бүлгийн хүрээнд хүний эрх, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийн төлөө хамтран ажиллах боломжтой гэв. 

Түүнчлэн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Манай УИХ-д Монгол-Шведийн парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна. Шведийн Риксдагт мөн Швед-Монголын парламентын бүлэг байгуулахад хатагтай Оса Линдестамыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

Уулзалтаар талууд шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хангах асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.

Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам эмэгтэй гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрийн улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Энэ жил манай улс ардчиллын 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хүйсийн тэгш байдлыг хангах асуудлыг одоо ч хөндсөөр байдаг. Хүйсийн тэгш байдлыг хангах асуудал нь нийгмийн шударга ёсны зарчим юм. Манай улсын парламентын 47 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлдэг. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдэж, 50 хувьд хүрээд байна. Гэсэн ч хөдөлмөрийн зах зээлд эзлэх хүйсийн тэгш байдал, цалингийн ялгавартай байдал, нийгмийн сүлжээнээс эмэгтэй манлайлагчид руу чиглэсэн дайралт зэрэг асуудлууд тулгарсаар байгаа. Энэ бүхнийг шийдвэрлэхэд зөвхөн хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй. Нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, хамтын шийдвэр гаргах процесс чухал” хэмээн онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 18 орчим хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтийг дэлхийн болон Азийн улс орнуудтай харьцуулахад 4-7 хувиар бага юм. Манай улсын эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсрол, ур чадвар өсөн нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй байна. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлыг шийдэхийн төлөө нам харгалзахгүй хамтран ажиллаж чаддаг. Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэртэй байдлын хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ахмад настны халамж, бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг.

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль, эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй хийгдэх учиртай. Ялангуяа, бүх шатны сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиудад эмэгтэйчүүдийн квот болон эмэгтэй нэр дэвшигчдэд үзүүлэх санхүү, хөрөнгийн дэмжлэгийн талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Түүнчлэн олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг хийх нь чухал юм. Эдгээр өөрчлөлтүүдийг амжилттай хийхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн манлайлал, дэмжлэг тэргүүлэх ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг олон улсын туршлагаас үзэхэд сонгуулийн пропорционал тогтолцоо хүйсийн тэгш байдлыг хангахад илүү үр дүнтэй байдгийг тэмдэглээд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлд Шведийн парламентаас туршлага судлах талаар санал гаргав.

Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааг байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 3 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 46 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 56 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 19 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 30 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 33 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top