x

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг буцаан татна гэв

Өнөөдөр Дээд шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Түүнийг дэмжигчид тус шүүхийн гадаа жагсаал хийж байгаа билээ. Тэгвэл Х.Баттулгын талын АН-аас мэдээлэл хийлээ. 

Тэд Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзсэн тул материалаа татах болно гэв.

Энэ талаар Б.Ган-Очир "Миний бие, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нүрзэд мөн өмгөөлөгчдийн хамтаар УДШ-рүү орж хүсэлт, шаардлагыг хүлээлгэн өглөө. Та бүхэн мэдэж байгаа УДШ-ээс мэдэгдэл гаргасан. Тус гаргасан мэдэгдэлдээ ноцтой хоёр алдааг гаргасан байна. Эхнийх нь хүмүүс тайван жагсаал цуглаан хийж буй үйл явцыг УДШ-ийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлж байна гэж үзсэн. Гэтэл үүн дээр шүүн таслах ажиллагаа огт байхгүй. Ямар нэгэн хэрэг төвгийг шийдвэрлүүлэхгүй зөвхөн бүртгэлийн хурал явж байгаа хурлын процедур.

УДШ-ийн хууль дээр заагдсан хоёр чиг үүргийн нэг болох улс төрийн намыг бүртгэх үүрэгтэй бүртгэлийн хурал байгаа. Шүүн таслах ажиллагаа огт биш. Мөн УДШ өөрөө буруу тайлбар гаргаж байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар шүүн таслах ажиллагаа явуулах гэж байхад хүмүүс нөлөөлөх гээд байна гэсэн тайлбарыг өгч байна.

Хэрэв шүүх хуралдаан, шүүн таслах ажиллагаа байсан бол бид нөлөөлөхгүй. Энэ нь цэвэр бүртгэлийн хурал. Тийм учраас үүн дээр алдаа гарч байна. Хэрэв шүүн таслах ажиллагаа гэж үзэж байгаа бол ийм шүүхээр бид бүхэн асуудлыг шийдвэрлүүлэхгүй.

Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр улс төрийн намын дотоод асуудлаа дотооддоо шийдэхгүй шүүх дээр нялзаж байна гэж байна. Угаас чиг үүргээрээ УДШ дээр бүртгэлийн асуудал явах ёстой. Улс төрийн намын дотоод асуудалд шүүх оролцох ёсгүй. Улс төрийн намын дотоод асуудлын тухай шүүх дүгнэлт гаргах ёсгүй. Гэтэл түрүүлж УДШ дүгнэлт гаргачхаад гаргасан дүгнэлтээ мэдэгдэл нэрийн доор явуулж байна.

Тийм учраас шүүн таслах ажиллагаа биш гэж энэ асуудал дээрээ тайлбар өгнө үү. Бодит тайлбар хийж чадахгүй бол бид бүхэн материалаа УДШ-д итгэж шийдвэрлүүлэхгүй. Одоо байгаа УДШ-ийн шүүх хуралдаанд итгэх боломж бид бүхэнд алга.

Яагаад гэвэл өөрсдөө шүүх хуралдаанаа мэдэгдэл гэдэг нэрийн доор буруу тайлбарлаад байна гэх шаардлагыг бид бүхэн хүргүүлсэн. Процессын хувьд 14:20-14:40 цагийн үед шүүх хуралдаан товлогдсоноороо эхлэх юм байна. Нийт 20 орчим шүүгчийн бүрэлдэхүүнтэй явах ёстой. УДШ-ийн шүүгчдийн хуралдаан болтол энд цугласан бид бүхэн шаардлагаа тавиад хүлээх болно" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 2 цаг 55 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 4 цаг 37 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 5 цаг 7 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 5 цаг 26 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 8 цаг 57 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 9 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 9 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 10 цаг 49 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 10 цаг 58 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 11 цаг 6 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 11 цаг 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 11 цаг 31 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 11 цаг 51 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 11 цаг 56 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 12 цаг 1 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 12 цаг 7 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 12 цаг 27 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 13 цаг 14 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 13 цаг 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top