x

Д.Сосорбарам: Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод үгүй. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио!

АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийх үеэр АН-ын гишүүн Д.Сосорбарам "Өөрсдийгөө зулын гол болоход бэлэн байна" хэмээсэн иргэдэд хандан үг хэллээ. 

Тэрээр "Би сая Дээд шүүхийн хажуугаар гараад ирсэн. Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод байдаггүй юм. Амьд байж хүн энэ хорвоод ирснийхээ хэргийг бүтээдэг. Ингэхдээ хэн нэгийг хэлмэгдүүлж, амийг сүйтгэж болохгүй. Зулын гол болно гэж байгаа хүмүүст хэлэхэд тэгж болдоггүй юм.

Харин эсрэгээрээ зулаа хийгээд 100 жилийн туршид Монголынхоо эрх чөлөө, хөгжлийн төлөө явж байсан ерөнхий сайдууд, лам хувраг гээд КГБ-ын хянгарт өртөж амиа алдсан 40 гаруй мянган хүний төлөө өргөвөл зөв юм.

Өөрийн үр хүүхэд, амь биеийг зулын гол болгоно гэсэн төөрсөн бодолтой хүмүүсийг мунхаг бодлоос нь харамлаж байна. Нөгөө талаас хүмүүсийг зулын гол болгоно гэчхээд өөрөө ард нь суугаад харь гүрний буюу КГБ-ын гар хөл болоод сууж буй хүнийг ч бас харамлаж байна.

Үзэл санаагаар ялгараад хоорондоо хэмлэлцэхгүй, мэтгэлцээд явах нь зүй ёс. Үнэхээр улаан социалист, фашист болчихсон бол битгий яв гэхгүй.

1996-2000 оны хугацаанд явуулсан үйл явцаа үргэлжлүүлье. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио. Өнөөдрөөс эхлээд үзэл санаа, үнэ цэн, эрх чөлөө, өмчтэй байх зүйл рүүгээ ир гэж хэлэх байна. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороогоо шинээр бүрдүүлэх гээд явж байна. Үзэл санаагаар нэгдэе, муу муухай бодлоо хаяцгаая" хэмээлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намдаа эргэн ирж буйгаа албан ёсоор зарласан юм. 

Мөн өнөөдөр Дээд шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Түүнийг дэмжигчид тус шүүхийн гадаа жагсаал хийж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.150)
    Сошл дээр эдгээр хөөрхий хөгшчүүдийг ямар муухайгаар хэлж байнаа Тэгж муулж зүхэж буй хүмүүс өөрсдөө хөгширнө бас өөрсдөө настөй эцэг эх ахмадуудтай нь мэдээж. Хөгшчүүл ч гэсэн өөрийн бодол санаатай байх эрхтэй. Тэр эрхийг хүндэл. МАН энэ хөгшчүүлийг гудамжинд жагсахад хүргэсэн нь түмэн үнэн. Энэ үнэнийг залуучууд нь олж хаоюрахгүй мөртөө хэдэн ахмадуудыг хараад нүд нь хорсдог нь юу чивдээ Үнэхээр нийгмээрээ сохорчээ МАН та нарыг хувааж хэрчиж тасдаж л байг уу. Та нар өөрсдөө хамжилцаад байх юмуу
    2022 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 11 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top