x

Х.Ганхуяг: Монголбанкны ерөнхийлөгчийг зоригтой бай гэж хэлмээр байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг өөрчлөлтөд системийн нөлөө бүхий банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр сунгах тухай асуудлыг тусгасан.

Ийн банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах асуудлыг Засгийн газраас оруулж ирж, хэлэлцүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хугацаатай холбоотой асуудлыг бид маш их ярилцаж байж шийдсэн. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээшгүй хувийн хувьцаатай байх ёстой гэдэг зарчим байгаа. Банкууд төрийн өмчийг луйвардаж авахаас гадна сонгуульд хүртэл нөлөөлөөд байгаа мэдээлэл байсан. Үүнийг хаах зорилгоор сонгуулийн циклээс өмнө банкны реформтой холбоотой хугацааны зохицуулалтыг зааж өгсөн юм. Гэтэл энэ хугацааг сунгах гэж байна. Энэ бол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж буй хамгийн том реформ юм. Яагаад 4-5-хан хүнээс болоод хойшлуулах гэж байгаа юм бэ. Үндэслэл нь хангалтгүй гэж бодож байна.

Банкууд өнгөрсөн жил ч IPO гаргах боломжтой байсан. Ноднин хов хов хоосон койнууд руу хоёр их наяд төгрөг орсон шүү дээ. Үлдэх үнэ цэнгүй зүйл рүү хоёр их наяд төгрөг оруулчихсан. Гэтэл өнөөдөр 500 тэрбум төгрөгийн хувьцаа гаргахад мөнгө олдохгүй байж магадгүй гэдэг зүйл ярьж байна.

IPO гаргахдаа заавал эхлээд бүгдийг нь гаргах албагүй. 4-5 хувиа ч түрүүлээд гаргаж болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл нэмэгдэл хувьцаа гаргаад, хувь эзэмшлээ тодорхой болгоод явах боломж байгаа.

Нэг жилээр сунгахаар энэ үйл явц боломжгүй болно. Өнгөрсөн хугацаанд бэлдэж амжаагүй, амжуулахыг хүсэхгүй байгаа зарим банк 80 хувиа бусдад шилжүүлэх, хувьцаа шилжүүлэх процесс явагдахгүй. Ингэж явсаар дахиад сунгах асуудал яригдана.

Тэгэхээр энэ асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгчийг зоригтой бай гэж хэлмээр байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 29 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 12 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 22 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 35 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 45 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 56 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 59 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top