x

Унгар Улс Монголд малын тэжээлийн үйлдвэр байгуулах санал тавилаа

Шадар сайд С.Амарсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскийг энэ сарын 10-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Обрушанский хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд “Унгарын соёлын өдөр” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа дурдсан юм. Үүнд тус улсын үндэсний Мангалица үүлдэрийн гахайн аж ахуйг манай улсад байгуулж экспортлох боломжтой гэдгийг хэллээ.

Түүнчлэн, Унгар Улс сүүлийн жилүүдэд малын өтөг, бууцыг ашиглан малын тэжээл боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж буй бөгөөд уг үйдвэрийг манай улсад байгуулах бүрэн боломжтойг дурдсан юм. Тэрээр “Монголын малын өтөг, бууцыг ашиглан Унгар улсын технологиор боловсруулж малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулах саналтай байна. Ингэснээр Монгол оронд тулгамдаад буй бэлчээрийн доройтлыг сэргээх, хөрсний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Тус технологиор үнэргүй, ялзмаг, шим тэжээлээр баялаг органик бордоо гаргаж авах бөгөөд энэ нь чийг багатай, хурдан задардаг бүтэцтэй тул газарт цацсаны дараа чийг авч, амархан задарснаараа ургамлыг үндэснээс нь тэжээдгээрээ онцлог” гэсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед Унгар улсын Засгийн газар Монгол Улсад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж хандивласанд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн он жилүүдэд тууштай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд хөдөө аж ахуй, мал аж ахуй, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг салбарт чухал төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлсэнд талархан, дэмжихээ илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 8 цаг 2 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 8 цаг 3 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 8 цаг 4 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 цаг 5 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 8 цаг 23 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 8 цаг 23 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 8 цаг 25 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 8 цаг 26 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 8 цаг 28 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 8 цаг 30 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 8 цаг 32 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 8 цаг 33 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 8 цаг 35 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 8 цаг 36 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 8 цаг 38 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 8 цаг 40 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 8 цаг 40 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 8 цаг 41 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 8 цаг 43 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 8 цаг 45 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top