x

Тавдугаар сарын 11-ний өдөр "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан болно

Нийслэлийн Ардчилсан намаас дайны эсрэг, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэх "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглааныг зохион байгуулна. Тус цуглаан Тавдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд болох юм. 

Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр С.Зориг агсны хөшөөний өмнө мэдээлэл хийсэн билээ. 

Тэрээр "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь "үндэсний эх оронч үзэл" юм. Үүнийг батлан сануулах түүхэн эгзэгтэй цаг үе ирснийг ард түмэндээ хандан сонордуулж байна. Орос улс жижиг хөрш улсуудад дарангуйллын дэглэм тогтоож, дуулгавартай захирагдах дагуул болно гэдгийг Беларусь улс харуулж байна. Улмаар Ардчилсан Украин улсыг Беларусь мэт болгохын тулд халдан түрэмгийлсэн. Путин Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан ДАЙН. Ингэхдээ өөрийн хөрш Ардчилсан жижиг улсын засаглалыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна. Путин үүгээр зогсохгүй хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж буй мэтээр гүжирдсэн цуурхал тарааж, боломж гарвал биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн алсын санаа агуулж байгаа юм биш байгаа хэмээн хардахаар болж байна. Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ОХУ-ын Элчин сайд ганцаараа биш. Путины тавдугаар цувааг дэмжиж байгаа монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас эхлээд Ардчилсан намын нэрийг барин улс төрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн Ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар уриалан дэмжиж байна.

Х.Баттулга  Путины тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй, Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулжээ. АН-ын жирийн олон гишүүдийг төөрөлдүүлж, намын үйл ажиллагааг гажуудуулж байна. Тэрээр, АН-ыг бүхэлд нь Путины тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголын Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой юм.

Иргэдээ, Ардчилсан намын гишүүдээ, Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам билээ. Тиймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа. Хэрэвзээ Х.Баттулга, Оросын элчин сайдын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, бүрэн эрхэт байдлаа алдана. Үүнийг ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тиймээс цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэцгээе. 

Монголчууд Украинчууд шиг эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг ард түмэн гэдгийг Путинчүүдэд харуулцгаая.

Эрх чөлөөгөө хамгаалан тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд цуглацгаая. Олигархи Х.Баттулгад сануулан тэмцэцгээе" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Д.Ган (172.69.252.132)
    Бат-Үүл баатрыг 100%дэмжиж байна.Коммунистуудад ямарч ирээдүй байхгүй.
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргнэ (172.69.45.132)
    Энэ муу өгөр толгойтыг шоронд нь буцаагаад хийгээч
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (172.69.252.148)
    Саарал үст салга зөнөг үхэж далд орооч ээ
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Dagz minee bolioj (172.69.252.132)
    Ergui dagz yma.ymar 2000 onii oros medehgui.huuhed bish de orosiin ach tusiig ih l hurtej baisan edii ewgen buural hurtelee ger buleeree
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Unen shu de.sain bod
      2022 оны 05 сарын 08
  • Gai mine (172.69.252.132)
    Za gai min ard tumendee yasan ih gai tarij bnaa bolioj de mongol uls mongoliin ard tumen tanai ger buld chamd chinii amidrald hahaj tcadaj ideed barahgui herenge egsen boloosh de odoo.boioj de ard tumenee horloh geed baih yma chi orosiin hujend tusgaar uls bolsonoo mededgui ergui salga ewgen uu chamd ymar gai tarisan orosuud
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Заа Баатар минь Монголын ард түмэнд тарьсан гай чинь багадаагүй шүү.Одоо бүр Орос,Монгол хоёр улсын хооронд яс хаяж баллах чинь дутааюу...Муу шавар...
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Бат үүл ард түмнийхээ ариг даах болуу
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Ацаараа даадгийн
      2022 оны 05 сарын 08
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 15 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 8 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top