x

Ц.Мөнхцэцэг: Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байхад анхаарч ажиллах ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгуулав. 

Сонсголыг УИХ-ын ишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулж, нэр дэвшигчдийг танилцууллаа.

 Сонсголд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн иргэдийн төлөөлөл оролцогч, ажиглагчаар оролцов. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Сангишарав овогтой Дондов нь 1989 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөн. АНУ, Тайланд, БНСУ болон Норвеги Улсад хүний эрхийн чиглэлээр сургалтуудад хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн байна.

1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос одоог хүртэл нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов нэр дэвших болсон үндэслэл болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуулсны дараа С.Дондовыг ХЭҮК-ын гишүүнд сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол манай улсад хэд бүртгэгдсэн байдаг, цаашдаа хэрхэн таслан зогсоох болон төр, сүм, хийдийн харилцааны асуудлаар ямар санал бодолтой явдаг талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд ХЭҮК-т санхүү мөнгөний хувьд хараат бус ажиллах боломжтой эсэх талаар тодруулж, хариулт авлаа. 

Үргэлжлүүлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нэр дэвших болсон үндэслэл, ажлын туршлага, боловсрол болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаараа сонсголд танилцуулга хийлээ. Мөн нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулсан юм. 

Ядамжав овогтой Цэлмэн нь 2006 онд Цагдаагийн академийг Эрх зүйч, 2012 онд Орхон их сургуулийг хууль зүйн магистр, 2018 онд Дотоод хэргийн их их сургууль, 2021 онд Хууль сахиулах их сургуульд /Доктор/ суралцаж, дүүргэсэн байна. 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс, 2008-201- онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Мөрдөн байцаагч, 2012 оноос ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багшаар ажиллаж байгаа аж. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Д.Ганбат нар нэр дэвшигч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх зэрэг том асуудал хариуцах хүн гэдгийг онцолж, тухайн ажлыг хариуцаад ажиллах ажил амьдралын туршлага талаас хэрхэн дүгнэсэн талаар ажлын хэсгээс асууж тодруулсан.

Мөн нэр дэвшигчээс гүтгэлэг доромжлолын асуудал эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр мөн эсэх, үүнд ямар байр суурьтай байдаг талаар асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Технологи, шинжлэх ухаан маш ихээр хөгжиж байгаа өнөө үед бидний тооцоолоогүй эрүү шүүлтийн шинэ хэлбэр орж ирэх магадлал бий юу? Таны хийсэн судалгаанд ийм төрлийн тохиолдлууд харагдаж байна уу? Хэрэв байгаа бол хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах вэ” хэмээн асуултуудыг асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонсголыг хааж хэлсэн үгэндээ, сонгон шалгаруулалтыг хэн нэгнээс хараат бусаар явуулах зарчмыг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийг хангах, хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг хоёр гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд оруулж ирснээр энэ удаагийн сонсголыг зохион байгууллаа.

Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус гишүүнээс олон нийт өндөр хүлээлттэй байгаа. Иймд нэр дэвшигч сонгогдсон тохиолдолд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, экспертүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 34 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 18 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 27 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 41 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 51 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 1 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 5 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top