x

ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн бодлогууд Монгол улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хён нар бараалхлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс болон ОУВС хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ялангуяа өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.

Цар тахлын өмнөх жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдэн, төсөв гурван жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20 орчим нэгжээр буурч, хөрөнгө оруулагчдын итгэл эрс сайжирч байсныг онцлов.

Монгол Улс цар тахлын өмнөх жилүүдэд ОУВС болон бусад хоёр талт болон олон талт түнштэйгээ хамтран эдийн засгийн бодлогын зөв менежмент, шинэчлэл хийх замаар төсөв, санхүүгийн тодорхой орон зай үүсгэж чадсан нь цар тахлын эсрэг тэмцэлд туйлын чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

ОУВС-ийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Төрийн тэргүүнтэй санал солилцож, ОУВС-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад онцгой анхаарч байгааг Ерөнхийлөгч хэлсэн бол, ОУВС ч үүнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх жилүүдэд Монгол Улс “Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод, Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь реформуудыг хэрэгжүүлэхэд ОУВС болон бусад олон улсын түнш байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын хэсгийн айлчлалд амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 32 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 15 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 48 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 2 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top