x

Т.Доржханд: Одоо л шүдээ зууж байгаад өөрчлөлт хийхгүй бол энэ улс сүйрэх нь

УИХ-ын гишүүн Т.Доржанд өнөөгийн нийгмийн өөрчлөхийн тулд дөрвөн хүүхдийн аавын хувиар жагсаал зохион байгуулж, иргэдээс гарын үсэг цуглуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монголчуудын, хэдхэн хоногийн өмнө жагссан залуучуудын итгэл, хүлээлт талаар өнгөрлөө. Бүгд харлаа. УИХ-ын хуралд сууж байгаа гишүүний хувьд ч урам хугарлаа. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтаад ирэх 30 жилийг өнгөрүүлэх гэж байна. Өөрчилж чадахгүй байна. 

Та бүхэн харсан байх өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны асуудалд орооцолдсон гишүүдээ хаалттай хуралдаад аваад үлдлээ. Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцож чадахгүй нь. Хэдий ганцаараа намаа төлөөлөөд сууж байгаа ч хоёр жилийн хугацаанд зөвийг дэмжээд, буруу дээр нь дугараад явъя гэж бодож ажиллаа. Парламентийн нэр хүндийг өргөе гэж ажиллаа, өөрчлөгт гарахгүй юм байна. 

Өөрчлөлт гарахгүй байгаа тул иргэдээ уриалж байна. Өөрчлөлтийн төлөө хамтдаа тэмцъе. "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалыг зохион байгуулах гэж байна. Залуучуудаа, Тавдугаар сарын 5-ны өдөр цайны цагаараа гараад ир. 

Бид гэдэг нь хувь хүний, дөрвөн хүүхдийн аавын зүгээс энэ жагсаалыг зохион байгуулъя гэж байгаа юм. Үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Тэр өөрчлөлт нь маш энгийн тогтолцооны өөрчлөлт юм.

Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийн цомхон болгох хэрэгтэй. Төрийн сонгууль шударга болдог байх ёстой. Тиймээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийе. Үүнийг шаардъя.

Бид өнөөдөр Улаанбаатартаа л чихцэлдээд амьдардаг. Нэг өвөл цахилгаан станцад гэмтэл гарахад л бүгд хөлдөнө. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар 330 сум байна. Дээрээс нь хороодын тоог нэмээд байгаа. Сонгуулийн төлөө хороодын тоог нэмж байна. Хороо нэмэгдэх тусам зардал нэмэгдэнэ. Засгийн газраас хэмнэх гэж оруулж ирсэн бодлогыг Их хурлын гишүүд нь өсгөхөөр болчихлоо.

Энэ нь УИХ-ын гишүүд гэхээсээ илүү тогтолцооноос болж байгаа асуудал. Тиймээс тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдтэйгээ хамт талбай дээр гаръя гэж байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 8 цаг 17 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 8 цаг 18 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 8 цаг 19 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 цаг 20 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 8 цаг 38 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 8 цаг 38 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 8 цаг 40 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 8 цаг 41 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 8 цаг 43 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 8 цаг 44 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 8 цаг 47 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 8 цаг 48 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 8 цаг 50 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 8 цаг 51 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 8 цаг 53 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 8 цаг 55 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 8 цаг 55 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 8 цаг 56 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 8 цаг 57 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 9 цаг 0 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top