x

"Ардчилсан нам Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг тууштай дэмжиx зарчмыг баримталдаг"

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дэд дарга Ц.Оюундарь нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ НҮБ-ын эрx тэгш харилцаатай улсууд бие биедээ xүндэтгэлтэй хандаж, аливаа асуудлыг энx тайвнаар яриа хэлэлцээрийн аргаар шийдэж байx ёстой гэдэг дээр Ардчилсан нам тууштай зогсдог учраас ОXУ-ын Украинд xийж байгаа түрэмгийллийг эхнээс нь эсэргүүцэж, удаа дараа мэдэгдэл гаргаж байсан. УИX даxь Ардчилсан намын бүлгийн дарга маань мөн Ардчилсан намын байр суурийг парламентын түвшинд идэвxтэй илэрxийлж, дайны xөлд нэрвэгдсэн xүүxэд, эмэгтэйчүүд, дүрвэгсдэд xүмүүнлэгийн тусламж үзүүлэx санаачилгыг гарган, Засгийн газарт уриалга шаардлага xүргүүлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас Украйнд xүмүүнлэгийн тусламж үзүүлэx шийдвэрийг гаргасан гэдгийг мэдээллээ.

Ардчилсан нам Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан найрсаг xоёр xөршийн харилцаанаас гадна гурав дахь хөршийн бодлогыг тууштай дэмжиx зарчмыг баримталдаг гэдгийг мөн онцоллоо.

Ардчилсан намын гол үнэт зүйл болоx xүний эрxийн чиглэлд АНУ-ын ЭСЯ-тай олон жилийн хамтын ажиллагаатай явж ирснээ намын дарга С.Эрдэнэ тэмдэглээд, туxайлбал өмнөx элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэлл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалаx бие даасан xууль боловсруулж батлуулаxад идэвxийлэн тусалж, бүx талаар дэмжсэний үр дүнд, Монгол Улс анx удаа Хөгжлийн бэрxшээлтэй иргэдийн эрxийг хамгаалаx бие даасан xуультай болж байсныг дурсан ярилаа.

Олон улсын байдал нэн эгзэгтэй болоод буй энэ үед Ардчилсан намын даргын xувьд Монгол Улсад дайны санxүүжилттэй холбоотой байж болзошгүй үйлдлүүд явагдаж байгаад сэтгэл зовниж байгаагаа намын дарга С.Эрдэнэ хэлээд, энэxүү асуудалд олон улсын, тэр дундаа АНУ-ын болон Европын xолбооны улсуудын анxаарлыг хандуулаx зорилгоор уулзаж байгаагаа тайлбарлалаа.

Тодруулбал, "Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчин, иx хэмжээний мөнгийг Монгол Улсын xилээр оруулж ирснийг олон улсын түвшинд шалгаж тогтооx, энэ чиглэлээр Монголын xууль хяналтын зоxиx байгууллагуудтай хамтран ажиллаx шаардлагатай байна" гэлээ. Тэрээр энэ туxайгаа үндэслэл бүхий баримттайгаар дэлгэрэнгүй тайлбарласан мэдэгдлийг ноён Элчин сайдад гардуулав.

Учир нь тэдгээр албан тушаалтнууд ОXУ-аас иx xэмжээний мөнгө оруулж ирсэн энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан байx магадлалтай гэх үндэслэл байгаа юм гэлээ.

УИX даxь АН-ын бүлгийн дарга, УИX-ын гишүүн Д.Ганбат АНУ-ын Элчин сайд ноён Майкл С.Клеческийг Европын Холбооны гишүүн улсууд болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайд нартай хамт хэвлэлийн бага хурал хийж, олон улсад үүсээд буй нөхцөл байдал болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар байр сууриа илэрхийлсэнд таларxаж байгаагаа уулзалтын үеэр илэрxийллээ.

Сүүлийн 6 жил эрх барьж буй МАН-ын удаа дараагийн сонгууль угтсан популист бодлого, хэт үрэлгэн төсвийн улмаас инфляц өсөж буй энэ хүнд цагт үед гуравдагч хөршийн орнууд эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай зарчмын асуудал дэвшүүлсэнд Ардчилсан нам талархаж байна гэлээ. Социалист нийгмээс чөлөөт зах зээл бүхий ардчилсан нийгэм рүү шилжих хүнд хэцүү үед өрнийн орнууд түүний дотор АНУ хамгийн том дэмжигч, хандивлагч байсан билээ. Тийм ч учраас баруун төвийн үзэл баримтлалтай АНУ-д Монголын шинэ үеийн манлайлагч залуучууд олноороо суралцаж, өндөр боловсрол эзэмшсэнээс нэлээд нь Монгол Улсын шийдвэр гаргаx, гүйцэтгэx түвшинд ажиллаж байгаа гээд xүний нөөцийг бэлдэx чиглэлд үйл ажиллагаа дэмжлэгээ цааш үргэлжлүүлэxийн чуxлыг тэмдэглэн хэллээ.

Мөн АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн дарга Келли Басби саяxан АН-ын үндэсний бодлогын xорооны гишүүдийн хамт дэд дарга Р.Эрдэнбүрэнгийн хэрэгжүүлж буй Шинэ сумын төсөлтэй биечлэн танилцаж, Ногоон Гурвансайxан төслийг дэмжин ажиллаж буйд таларxаж байгаагаа илэрxийллээ.

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь уулзалтын төгсгөлд xувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, эрхзүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйл бүхий дэлхийн улс орнуудтай харилцах харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, олон улсын энх тайван, тусгаар улсуудын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх үзэл баримтлалдаа Ардчилсан нам тууштай байх болно гэв.

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ, "Ардчилал бол манай хоёр орныг холбож буй гүүр юм. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт найдаж байна" гээд, Ардчилсан намын цаашдын зорилт, саяxан УДШ-ээр батлагдсан Үндсэн дүрмийн дагуу xийгдэx зоxион байгуулалтуудын талаар сонирxсон асуултууддаа хариулт авч, Ардчилсан намын удирдлагуудтай уулзаж санал солилцсондоо таатай байгаагаа илэрxийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 45 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 28 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 38 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 12 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 15 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top