x

Ц.Мөнх-Оргил: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирсэн нь гэм буруутайд тооцсон гэсэн үг биш

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Батсуурь, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан хаалттай болж, нууцаар санал хураасан бөгөөд УЕП-аас гаргасан хүсэлтийг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэлээ.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд "Өчигдөрийн хуралдаанаар дөрвөн гишүүнээс нэмэлт тайлбар авахаар болоод тарсан. Харин өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ" гэлээ. 

Харин Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил "Прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь гэм буруутайг нь тогтоосон зүйл биш. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэж байгаа юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч бие дааж 13, прокурорын зөвшөөрөлтэй 18 буюу нийлээд 31 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнээс дөрвөн төрөл нь л УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй. Бусад 27 аргаар УИХ-ын гишүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. 

Харин албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулдаггүй, гэр, бие, машин, албан тасалгаанд нь нэгжлэг хийдэггүй. Энэ дөрвөн аргыг хэрэглэе гэдэг хүсэлтийг прокурор тавьж байгаа гэсэн үг.

 

Хуулиар хориглож буй дөрвөн аргыг хэрэглэх шаардлагатай юу үгүй юу гэдгийг бид дэнсэлж байгаа юм" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 8 цаг 37 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 8 цаг 38 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 8 цаг 39 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 цаг 40 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 8 цаг 58 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 8 цаг 58 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 8 цаг 59 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 9 цаг 1 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 9 цаг 3 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 9 цаг 4 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 9 цаг 6 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 9 цаг 7 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 9 цаг 10 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 9 цаг 11 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 9 цаг 13 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 9 цаг 14 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 9 цаг 15 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 9 цаг 16 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 9 цаг 17 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 9 цаг 20 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top