x

Ц.Мөнх-Оргил: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй гишүүд өөрсдөө асуудлынхаа талаар ойлголтгүй байна

Өчигдөр өдрийн 12 цагаас хойш бүтэн өдөр хуралдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Гэвч тус хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, цааш үргэлжлүүлэхээр болсон. 

Харин өнөөдөр хуралдах тов нь гараагүй бөгөөд ирц нь хэзээ бүрдэж үргэлжлэх нь тодорхойгүй болжээ. Учир нь Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд коронавирусийн халдвар илэрсэн тул өнөөдөр ажилдаа ирээгүй байна. 

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил дараах тайлбарыг өгөв.

Тэрээр "Дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой. Үүний тулд хангалттай мэдээлэлтэй болох ёстой. Прокурор болон албаны хүмүүс бидэнд нэлээд тодорхой хариулт өгсөн боловч нэлээд олон асуултад нэмэлт тодруулга өгөх боллоо. Эхний тодруулгуудаа маргаашаас ирүүлнэ. 

Хоёрдугаарт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй гишүүд энэ асуудлынхаа талаар ойлголтгүй байна. Учир нь өнгөрөгч даваа гаригт яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан юм байна. Тухайлбал, Н.Алтанхуяг яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаа ч үгүй байна. 

Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлд үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Гишүүд ч бас тайлбараа  өгөх ёстой. Тэгэхээр дэд хорооны гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхээ шийдүүлж байгаа гишүүдээс нэмэлт тайлбар авах болоод байна. Үүн дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Яг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлэх эсэхийг шийдэх итгэл үнэмшил бидэнд алга. 

Гуравдугаарт, халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүнээр шийдвэр гаргаж болохгүй байна. Санал хураалтыг нууцаар явуулна. Санал 2:2 харьцаагаар тэнцвэл шийдвэр гаргах аргагүй болно. Манай дэд хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Ойрын өдрүүдэд маргааш нөгөөдрөөс ирчих байх. Тэгээд бид хурлаа үргэлжлүүлнэ. Хуулийн хугацаандаа багтаахыг хичээнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 36 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 59 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 9 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 23 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top