x

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тогтоолын төслийг УИХ-д өргөн барив

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өнөөдөр (2022.04.25) "Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.

Тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл“-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг, өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хасахаар заасан байна.

“Хөтөлийн цемент шохой” үйлдвэр нь 1983 онд байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2001 оны 442 дугаар тогтоолоор хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн бөгөөд хувьчлагдах үед шохойн чулууны хоёр орд газартай, үйлдвэрлэл тогтворжиж, бүтээгдэхүүний чанар баталгаажсан, үйлдвэрлэл нь хуурай аргын техник технологид шилжсэн, дэд бүтэц сайтай, мэргэшсэн, туршлагатай ажиллах хүчний нөөцтэй, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 52 дугаар зүйлд “хувьчлан авагч хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн;”, ”хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон;”, “хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;” гэсэн үндэслэл байвал хувьчлалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно гэж, мөн зүйлд дээрх үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох шийдвэрийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана гэж тус тус зааснаас гадна Концессын тухай хуулийн 8.1.2-т “концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргах”-ыг хориглохоор заасан.

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгасан бөгөөд “Мөрдөгчийн мэдэгдэл”-д Хөтөлийн цемент шохой ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ Бейзмент ХХК-д давуу байдал бий болгон төрд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг дурдаад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалыг хүчингүйд тооцох хэд хэдэн үндэслэл байгааг шалгаж тогтоосон тул Хөтөлийн цемент шохой ТӨХК /хуучнаар/-ийг төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргахыг даалгасан байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцох зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа юм байна.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл“-ээс “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг, өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэсэн заалтыг хасах, өөрөөр хэлбэл, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахгүй байхаар уг Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох цементийн чанарыг сайжруулах, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангуулах, үнийн хөөрөгдлийг хязгаарлах, хянах боломж бүрдэх бөгөөд төвийн болон зүүн бүсийн аймгууд Улаанбаатар хотоос цемент худалдан авч байгаа хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөө, орон нутгийн хэрэглээг шууд хангах системд шилжих, бүтээн байгуулалтын ажлын өртөг, зардлыг бууруулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, алжын байр бий болгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 6 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 49 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 58 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 12 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 22 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 32 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 36 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top