x

Д.Ганбат: Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй

АН: Төрийн өмчит компаниудыг хувьчлах нь хэдэн дэд сайд цомхотгохоос илүү үр дүнтэй!

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. 

Тус хурлаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн төслүүдийг тус тус хэлэлцжээ.

2022 он гараад хагас жил ч болоогүй байхад Монгол Улс 2022 оны төсвөө хоёр дахь удаагаа өөрчлөхөөр тодотгол оруулж ирж байна. Ингэснээр ердөө 5 сарын дотор бид төсвийг 3 дахь удаагаа хэлэлцэж байна гэсэн үе юм. Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй. Төсөвт тодотгол хийх шалтгаануудыг хуулиар тодорхой заасан байдаг. Тухайлбал, ДНБ-ий хэмжээ гурван хувиар буурвал тодотгол хийх хуультай. Гэвч өнөөгийн тодотгол дайн, ковидоос шалтгаалсан гэх боловч ДНБ яг хэдэн хувиар буурсан тодорхой тоо байхгүй байна. Тодотгол хийх шалтгаан нь бүрхэг, хуульд нийцээгүй байгаад Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж, төрийн бүх ажил хууль дээдлэх зарчмыг барьж хийгдэх учиртайг санууллаа.

Мөн бүлгийн гишүүд, төсвийн тодотголд эдийн засгийн суурь реформуудыг тусгаагүй, орлого бүрдүүлэх салбарт анхаараагүй, зардлаа хэмнэж байна гэх боловч хэмнэлт нь ердөө 39 тэрбум хэрнээ Засгийн газрын өрийг 7 ихнаядаар нэмэгдүүлэн оруулж ирсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Төр өөрөө өөрийгөө хуурч зарим өрийг өөр ангилалд оруулж байгаагаас бус өр ДНБ-ээс хэд давсан нь улсаа өрийн хавханд оруулах эрсдэлд оруулж байна.

Мөн хэмнэлтийн хууль гаргаж хэдэн дэд сайд цомхотгохоос илүүтэй, төрийн өмчит компаниудаа яаралтай хувьчлах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна.

Төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Эдийн засаг хүндэрсэн энэ үед хувийн хэвшлээ тэлэх, эдийн засгийг чөлөөлөх, эрчим хүчний хараат байдлаасаа гарах, төрийн өмчит том компаниудыг хувьчлах гэх мэт зарчмын суурь асуудлууддаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төлөвлөлт, хяналт, төсвийн сахилга бат, үр ашгаа сайжруулах нь чухал юм. 

Бүлгийн хурлын дараа олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэвч Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн байсан. Оруулж ирж буй төсвийн тодотголоор энэ их өрийг дахин 7 ихнаядаар нэмж 33.9 ихнаяд болгосон байна. Энэ бол Монголбанкны Хятадтай хийсэн 3 тэрбум ам.долларын своп хэлэлцээний дүн ороогүй дүн. Монгол Улс урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний өртэй боллоо. Гадны санхүүгийн байгууллагуудын судалгааны дүнд дурьдсанчлан, өрийн хавханд ороод байгаа 5 улсын тоонд манайх багтсан байгаа. Гэтэл нэмж өр тавихаар оруулж ирж буй нь өрийн хавханд орох бодит эрсдлийг нэмэгдүүлж байна" гэлээ.

Мөн тэрээр "LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг сайн нягталж, хотын иргэдээс санал асуух хэрэгтэй. Харин эрчим хүчний эх үүсвэрийн хувьд анхаарах асуудал. Хотын иргэд даргаа сонгодог байх нь зүйтэй гэсэн зарчмыг намын зүгээс баримталдаг" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 4 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 48 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 57 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 11 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 21 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 31 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 34 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top