x

УИХ: 2022 оны төсвийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы баасан гаригийн (2022.04.22) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ долоо хоногт УИХ төсвийн хуульд оруулсан өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан нар танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Энэхүү төсвийн зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг баримтлан хуулийн төсөлд тусгасан гэдгийг Шадар сайд танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас гадна Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд тусгагдсан тодорхой шаардлагуудыг хангасан эсэх, төсвийн орлого, зарлагыг хэр  бодитой төлөвлөснийг лавлахын зэрэгцээ экспорт, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг тодруулсан.

2022 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувиар тооцож төсвийг баталсан ч хэд хэдэн хүчин зүйлээс хамаараад өөрчлөгдөж байна. ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын улмаас дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлтүүдээ бууруулж эхэлсэн. Бидний хувьд ч эдийн засгийн өсөлтөө 2,6 хувь гэж тооцсон байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа тодотгоод энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 97 хувийн биелэлттэй явж байгаа ч БНХАУ-ын ковидын нөхцөл байдлын улмаас экспортод хүндрэл үүсэж байна. Өнөөдрийн байдлаар Гашуун сухайт, Булган зэрэг хилийн гол боомтуудаар 500 гаруй нүүрсний машин гарч байна. Энэ сардаа багтаад Шивээ-Овоо боомтоо нээх зэргээр экспортоо нэмэгдүүлэх чиглэлд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй тогтвортой, бидний төсөөлж байснаас өндөр байгаа тул төсвийн орлогод эерэгээр нөлөөлж байна гэв. Мөн тэрбээр, энэ жил хоёр удаа батлагдсан төсвөө тодотгож байгааг дурдаад энэ хүрээнд нийт 1.2 их наяд төгрөгөөр зардлаа бууруулсан  хэмээлээ.

Харин Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19-д урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гээд 19.1.2-т “гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байх” гэж заасан  байдаг. Энэхүү нөхцөл хангагдсан хэмээн хариулжээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 0 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 44 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 53 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 7 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 17 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 27 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 30 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top