x

ХХБ Хөгжлийн банкнаас авсан зээлээ нэн даруй төлж, хохиролгүй болгоно гэв

Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд барагдуулахад хамтран ажиллах хүсэлтийг Худалдаа Хөгжлийн банк /ХХБ/-нд гаргажээ. Тус банкнаас дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мөн хүсэлт гаргаж, үүсээд байгаа асуудлыг төр, хувийн хэвшил хамтран шийдэх саналаа уламжилсан байна.

Тус саналд, “Тус банкны харилцагч “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг манай банк анхнаас нь дэмжин санхүүжилтийг олгож, төслийн үндсэн зээлдүүлэгчээр ажиллаж ирсэн билээ. Харилцагчийн зүгээс Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 4-р сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус компани болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудалд манай банкны дэмжлэгийг хүсч тус банк болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтарч ажиллах саналыг ирүүллээ. Манай банк дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн үйлчилгээ үзүүлсний хувьд төслийг санхүүжүүлэгч нараас зээлсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, банк дотроо ажлын хэсэг байгуулаад байна. Иймд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар ахлуулсан манай банк болон компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг хүлээн авч зөвшөөрөл олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн байна.

Кью Эс Си ХХК, болон Худалдаа хөгжлийн банкны зүгээс Хөгжлийн банкны зээлийг нэн даруй төлөх, төрийг хохиролгүй болгох талаар ажиллахаа мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 16 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 59 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 8 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 32 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top