x

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэв

Ардчилсан Намын удирдлагууд АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандаж, Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдэгдэл хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ. 

С.Эрдэнэ "Бид Монгол улсын хуулийн байгууллагуудад асуудлыг удаа дараа тавьж байсан ч өнөөдрийг хүртэл доривтой арга хэмжээ авахгүй байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудалд хайнга хандаж байгаад харамсаж байна. 

Бид эхний ээлжинд АНУ болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нарт юун түрүүнд захидал, мэдэгдэл хүргүүлж байгаа. Манай улсын зарим төрийн өндөр албан тушаалтан хууль дүрэм зөрчиж ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэл бүхий баримт байна.

Эдгээр албан тушаалтнууд энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан зэрэг үндэслэл байгаа юм.

Хууль сахиулах байгууллага зориуд шалгахгүй байгаа тул эдгээр гэмт хэрэгтэнгүүд үндэстэн дамнасан гэмт хэргээ үргэлжлүүлсээр байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн /ҮАБЗ/ нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэгдэлд дурдсан.

ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ЛАНД-200 маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын хил нэвтэрсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Тэд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар явж байна хэмээн мэдүүлж хилээр гарсан байдаг. Ингээд хилээр гарсан даруйдаа тус улсын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд, газрын тосны томоохон компанийн төлөөлөл, төмөр замын удирдлагуудтай уулзсан байна. 

Монгол Улсын хилээр орж ирсэн нэр бүхий ажилтнууд ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгыг ҮАБЗ хэмээн лацдаж ямар ч хяналтгүйгээр оруулж ирсэн болохыг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалт хийсэн.

Энэ их хэмжээний бэлэн мөнгө хилээр хяналтгүйгээр орж ирээд юунд зарцуулагдсан бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Хуулийн байгууллага энэ талаар ямар шалгалт явуулж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нэр хүндийг ашигласан. 

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэгдэлдээ дурдсан байгаа. ОХУ, Беларусийн аж ахуйн нэгжтэй хамтран их хэмжээний валютыг Монгол Улсад оруулж ирээд эзэн холбогдогчгүй алга болсон нь ноцтой гэмт хэрэг.

Хамаарал бүхий 20 хүний материал, 10 гаруй гэмт хэргийн шинжтэй баримтыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 17 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 0 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 10 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 44 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 47 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top