x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д цахимаар оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д цахимаар оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалт “Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” сэдвийн дор болж байна.

“Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв.

Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга” болон “Бүс ба зам” санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, “НҮБ-ын 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тусгасныг дурдаж, дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль, экологийн доройтлыг сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг хэрэгжүүлж, бүс нутаг дахь дэд бүтцийн холболт, эдийн засгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх, Ази тивийг Европ болон дэлхий дахинтай холбосон эдийн засгийн коридоруудыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.

Чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын тэргүүн нар бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 14 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 7 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 41 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top