x

АН: Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр дараах гурван асуудлаар мэдээлэл сонслоо.

Үүнд:

  1. Монгол улсын эдийн засаг стагфляцид (stagflation) ороход тун ойрхон болоод байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой байсан бэ; 
  2. УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” тогтоол хууль зөрчсөн үү;
  3. ОXУ-ын ДУМ-ын гишүүн Константин Косачев өнгөрсөн долоо xоногт өгсөн телевизийн ярилцлагынxаа үеэр “АНУ Украинд байсан биологийн нууц лабраторио Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа” хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаарх танилцуулга, мэдээллүүдийг тус тус сонсов.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, ЭЗ-ын ухааны доктор Р.Даваадорж "Өнөөдөр Монгол улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байгаа. Монгол улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцтай байна. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио юм. Мөн ОХУ-ын Украинд явуулж байгаа дайнтай холбоотойгоор хүнсний хомстол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байгаа" гэв.

Мөн тэрээр "Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа болон МАН-ын хэт олонхоос бүрдсэн УИХ-аас гаргаж буй бодлого туйлын сул, алсын хараагүй, үүсч болох эрсдэлээ тооцож чадахгүй, суурь том асуудлуудаа шийдэх боломжуудыг олж харахгүй, дандаа аргацаах, түр зуурын гал унтраах аргаар яваад байна" гэсэн юм.

УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдад хэлж сануулах үүрэгтэй. Дэлхийн бусад улс орнууд үүсээд буй дайны нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэрүүдийг ид хэлэлцэж байна. Иймд Монгол Улс ч бас ирээдүйгээ харсан том асуудлуудад анхаарал хандуулах ёстой гэдгийг онцлов. 

Мөн "2020 онд Монгол улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан үзүүлэлттэй байна. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ний өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсныг илтгэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсөж орлого хумигдсан нь ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэлсэн. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол улс стагфляцад нэрвэгдсэнийг батлан харуулж байна" гэж танилцуулгынхаа үеэр онцолсон юм.

АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа ч, ажил олгогчийн төлдөг талыг орхисон нь алдаа. Хоёр хөршөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн бусад оронтой манай Засгийн газар ойлголцох хэрэгтэй байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр санаачилгатай ажиллаж, зээл тусламжийг зөв зарцуулж, УИХ ард түмэндээ тайлагнах шаардлагатай. Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, хэмнэлтийг дээрээсээ эхлэх санаачилгыг дэмжиж байгаа" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудалд онцгойн анхаарч байгааг дэмжиж байна. Цэцэрлэгийн асуудлыг дагаад ажил эрхлэлтийн асуудал хамт явдаг. Төр өөрөө ажлын байр бүтээгч биш, ажил олгогч биш ч тэр боломжийг бүрдүүлж өгөх нь үүрэг юм" гэв.

Түүнчлэн Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй байна. Мөн бүлгийн саналыг аваагүй шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд байгаа тул тус түр хороо хууль бус юм гэж мэдэгдлээ. Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс УИХ-ын даргад хандан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох саналыг хүргүүлэх нь зүйтэй гэлээ. 

Мөн өнөөдөр сонссон гурав дахь асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт санал хүргүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 22 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 5 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 14 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 28 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 38 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 48 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 52 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top